Нэгдүгээр сарын одуудын нэр хүндийн жагсаалтыг Жимин тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын одуудын нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа.

Энэхүү чансааг 2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 22-ны хооронд цуглуулсан өгөгдөлд тулгуурлан, нийт 1730 одын үзүүлэлтүүдийг шинжилж гаргасан байна.

1-р байр — BTS-ийн Jimin

Jimin жагсаалтын тэргүүн байраа хадгалж, 8,780,962 оноо авсан бөгөөд энэ нь 12-р сартай харьцуулахад 26.20 хувиар өссөн үзүүлэлт юм.

2-р байр — BLACKPINK-ийн Jennie

Jennie 8,012,724 оноо авч, өнгөрсөн сараас 52.44 хувиар өссөн үзүүлэлтээр хоёрдугаар байранд оржээ.

3-р байр — IVE-ийн Jang Won Young

Jang Won Young 7,665,688 оноогоор гуравдугаар байраа хадгалсан бөгөөд, энэ нь 12-р сараас хойш 25.83 хувийн өсөлт юм.

4-р байр — BTS-ийн Jungkook

Jungkook маш ойрхон онооны зөрүүтэйгээр дөрөвдүгээр байрт бичигдэж, 7,655,123 оноо авсан нь өнгөрсөн сараас 19.58 хувиар өссөн дүн юм.

5-р байр — BTS-ийн V

Эхний тавд багтсан сүүлчийн од бол BTS-ийн V байлаа. Түүний нэр хүнд 157.08 хувиар огцом өсөж, 2026 оны нэгдүгээр сард нийт 6,757,299 оноонд хүрсэн байна.

  1. BTS’s Jimin
  2. BLACKPINK’s Jennie
  3. IVE’s Jang Won Young
  4. BTS’s Jungkook
  5. BTS’s V
  6. BTS’s Jin
  7. aespa’s Winter
  8. BLACKPINK’s Rosé
  9. BLACKPINK’s Jisoo
  10. BLACKPINK’s Lisa
  11. aespa’s Karina
  12. IVE’s An Yu Jin
  13. BIGBANG’s G-Dragon
  14. BTS’s j-hope
  15. Girls’ Generation’s Lim Yoona
  16. Red Velvet’s Irene
  17. Girls’ Generation’s Taeyeon
  18. EXO’s Baekhyun
  19. Red Velvet’s Joy
  20. Girls’ Generation’s Sooyoung
  21. IVE’s Rei
  22. ASTRO’s Cha Eun Woo
  23. Red Velvet’s Seulgi
  24. TWICE’s Nayeon
  25. Red Velvet’s Wendy
  26. TWICE’s Momo
  27. SEVENTEEN’s Hoshi
  28. TWICE’s Sana
  29. IVE’s Gaeul
  30. BTS’ Suga

#нэр хүндийн жагсаалт