
Маш олон хүмүүс өөрсдийнх нь талаарх бусдын бодолд санаа зовж явдаг. Тийм болохоор л бид сайхан харагдахын тулд толины өмнө олон цагаар эргэлдэн, шүүгээгээ буулгах шахам юм болж байж өмсөх хувцсаа сонгодог шүү дээ.
Бидний ийнхүү хичээдэг шалтгаан нь маш энгийн буюу ердөөсөө л бусдаас эерэг хандлага авч, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх. Өөрөөр хэлбэл сэтгэл татам байх нь бидний зайлшгүй биелүүлэх шаардлагатай “үүрэг” болон хувирчээ.
Тэгвэл хэрхэн өөрийгөө сэтгэл татам гэдгийг мэдэх вэ? Зарим хүн Instagram, Facebook, TikTok дахь дагагчдын тоо, эсвэл өмнө нь хэдэн удаа үерхэж байсан туршлага, найз нөхдийнхөө дунд хэр нэр хүндтэй вэ гэдгээс өөрийгөө үнэлдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ эдгээрээс илүү өөр хүчин зүйлс таны дур булаам байдлын тодорхойлогч болдог гэнэ. Ингээд тэдгээр дур булаам байдлын тодорхойлогчидтой танилцацгаая.
1. ЧИНИЙ ГАДААД ТӨРХИЙГ ТИЙМ Ч ИХ ХҮН САЙШААН МАГТДАГГҮЙ

Итгэх эсэх нь таны л хэрэг. Гэхдээ энэ үнэхээр сонирхолтой бөгөөд бодит үнэн. Хүмүүс гадаад төрхийнхөө талаар магтаал бага сонсох үед автоматаар өөрийнхөө тухай сөрөг бодлуудыг тээж эхэлдэг. Гэтэл бодит байдал бодож байгаагаас чинь тэс өөр байх магадлал тун өндөр.
Мэдээж хүмүүс гадна төрхийг чинь сайшаан магтах нь сайн ч сэтгэл судлалын үүднээс хараад үзвэл үүнээс арай өөр өнцөг гарч ирдэг. Үнэхээр сэтгэл татам хүнтэй таарахаараа хүн өөрийн эрхгүй тэднээс сүрддэг бөгөөд үүний үр дүнд бид тэдний гадаад төрхөд магтаалын үг бараг л хэлдэггүй байна. Учир нь тэдгээр сэтгэл татам хүмүүс өөрсдийгөө ямар дур булаам гэдгийг аль хэдийн мэддэг учраас олон дахин давтах шаардлагагүй гэсэн итгэл үнэмшил бидний тархинд кодлогдсон байдаг.
Тиймээс хэрвээ сүүлийн үед хэн ч чамд хөөрхөн байна гэж хэлээгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Энэ нь чи сэтгэл татам бишдээ биш, харин ч эсрэгээрээ чамайг хэтэрхий сэтгэл татам болохоор хүмүүс магтаал илүүц гэж бодож байгаа байх магадлалтай юм.
2. ЧАМД ИРДЭГ ТЭДГЭЭР МАГТААЛУУД ҮНЭМШИЛГҮЙ САНАГДДАГ

Энэ өнцөг магтаалын талаарх шив шинэ ойлголт юм. Бид сая сэтгэл татам хүмүүсийг тэгж их магтаал сонсоод байдаггүй тухай ярьсан. Харин тэдгээр хүмүүс эцэст нь нэг юм сайшаалын үгс сонсоход тэдгээр үгс нь нэг л хуурамч, үнэн биш юм шиг чихэнд нь наалддаггүй гэнэ. Учир нь халуухан, хөөрхөн хүмүүсийг магтахдаа хүмүүс “за чи угаасаа л хөөрхөн шүү дээ, үүнийгээ мэдэж л байгаа биз дээ” гэсэн хандлага гаргадаг болохоор тэр юм байна.
3. ЧИ ТАНИХГҮЙ ХҮМҮҮСТЭЙ МАШ ОЛОН УДАА ХАРЦ ТУЛГАРДАГ

Биеийн хэлэмж нь хүнийг дотоод сэтгэлдээ юу бодож байгаа талаарх жинхэнэ илэрхийлэл болдог. Тиймээс хэрвээ хэн нэгэн чам руу хэсэгхэн зуур ч болов байн байн хараад байвал тухайн хүнд харж буй зүйл нь таалагдаж буйн шинж юм. Харин чамайг түүний “хулгайгаар ширтэх явдлыг” мэдчихээд байхад ч ширтсэн хэвээр байгаа бол энэ нь тэр чамайг үнэхээр л сонирхож байгаа бөгөөд чиний тухай илүү ихийг мэдэхийг хүсэж буйн илрэл гэнэ.
4. ХҮМҮҮСИЙН ХӨМСӨГ ЧАМАЙГ ХАРАХ ҮЕД ӨРГӨГДДӨГ

Дахиад л хэлье. Биеийн хэлэмж хэзээ ч худлаа ярьдаггүй тул биеийн хэлэмжийн талаар ойлгоод сурчихвал хэн бүхнийг дэлгээстэй ном мэт уншихад тийм ч хэцүү биш. Сэтгэл татам хүмүүсийг харахаар хүний хөмсөг өөрийн эрхгүй өргөгддөг нь бүр шинжлэх ухааны судалгаагаар батлагдчихсан юм байна. Хөгжилтэй ч гэсэн уг хариу үйлдлийн шалтгаан нь бид гоё сайхан зүйлийг илүү томоор харахыг хүсдэгтэй холбоотой. Тэгэхээр одоо хэн нэгэнтэй яриа өрнүүлэхдээ хөмсөг рүү нь анхаарлаа хандуулаад байж дээ!
5. ХҮМҮҮС ЧАМ РУУ ХАРАХДАА ХОШУУГАА УНЖУУЛДАГ

Үүнийг уншаад чи намайг тоглож байна эсвэл эрүүл ухаанаа алдчихсан юм байх даа гэж бодож магадгүй. Гэхдээ түр хүлээж байгаараа, би яагаад гэдгийг тайлбарлаж өгье. Бид бүгд л охид өөрийнхөө зүргийг авахдаа ихэнхдээ хошуугаа унжуулдаг гэдгийг мэднэ. Мөн бид өөрсдөө ч бас хаяа ойр дотны хүмүүстэйгээ хамт байх үедээ энэхүү үйлдлийг хийдэг. Мэргэжилтнүүдийн бодлоор хошуугаа унжуулах нь хажуудах хүнээ үнсэхийг хүсэж буйн дохио гэнэ. Үнэхээр л бодоод үзэхээр хүмүүс жаахан хүүхдүүдийг эрхлүүлэхдээ хошуугаа унжуулж ирээд л эрхлүүлдэг шүү дээ. Мөн уруулаа долоох, уруул руу чинь ширтэх нь уруулаа унжуулахдаа яг ижил утгатай байх нь.
6. ХҮМҮҮС ҮРГЭЛЖ ЧАМТАЙ ЯРИА ӨРНҮҮЛЭХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ

Хүн өөрт нь таалагдахгүй байгаа эсвэл сэтгэл татам гэж бодохгүй байгаа хүнээсээ зайгаа барьдаг бол эсрэгээрээ сэтгэл татам гэж бодсон хүнтэйгээ аль болох ойр байхыг хүсдэг гэж сэтгэл судлаачид үздэг. Харилцан ярианы үеэр чамтай яриа өрнүүлэгч гарт чинь хүрэхийг оролдох, нүд рүү чинь ширтэх, мөн аль болох ойр зогсохыг хичээж байвал чи түүнд таалагдсан нь гарцаагүй.
7. ЧИНИЙ ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БАЙДЛЫГ ХАРААД ГАЙХДАГ

Бид сэтгэл татам хүмүүсийг харах бүртээ цаанаасаа л тэднийг өөртөө итгэлтэй гэдэгт бүрэн итгэн тэдэнд ямар ч санаа зовох зүйл байдаггүй хэмээн бодчихдог. Тиймээс чамайг өөрт тулгарч буй асуудлуудаа ярьж эхлэхэд хүмүүсийн хариу үйлдэл гайхширсан байдаг бол энэ нь бас л өөр нэгэн таныг сэтгэл татам гэдгийг нотлох илэрхийлэл юм. Тэдний бодлоор чиний амьдралд дутагдаад байх зүйл байхгүй, байх боломж ч үгүй.
8. ХҮМҮҮС ЧАМТАЙ ХЭТ НӨХӨРСӨГ ЭСВЭЛ ХЭТ БҮДҮҮЛЭГ ХАРЬЦДАГ

Зарим хүмүүс чамтай маш эелдэг харьцаад, зарим нь чамтай бүдүүлэг харьцаад байгаа бол энэ нь нэг л зүйлийг илтгэнэ. Тэд чамайг энгийн нэгэн биш онцгой хүн юм байна аа гэж хүлээж байгаагийн илрэл. Өөрийгөө сэтгэл татам гэж боддог өөртөө итгэлтэй, амжилттай яваа хүмүүс өөртөөгөө ижил түвшний гэж бодсон хүмүүстэйгээ таарах үедээ тэднийг талархан хүлээн авдаг бол нөгөө талаас, чамтай зүй бус харьцаж буй хүмүүс чиний дур булаам онцгой байдалд атаархсандаа тийм зан гаргадаг гэнэ. Тийм болохоор өөрт чинь ирж буй сөрөг хандлага бүрийг тоохгүй өнгөрөөж сураарай. Хэн нэг атаархуу хүнээс болж өөрийгөө дорд үзэж болохгүй шүү.
Эх сурвалж: Medium
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!