

Солонгосын Бизнес судалгааны хүрээлэн энэ сарын хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг албан ёсоор танилцууллаа.
Энэхүү жагсаалтыг 2025 оны арван хоёрдугаар сарын 15-наас 2026 оны нэгдүгээр сарын 15 хүртэл цуглуулсан өгөгдөлд үндэслэн шинжилж гаргасан байна.
BTS 7,665,021 оноотойгоор жагсаалтын нэгдүгээр байраа хадгалж үлдсэн бөгөөд энэ нь арван хоёрдугаар сараас хойш 23.19 хувиар өссөн үзүүлэлт юм.
BLACKPINK нийт 5,260,330 оноотойгоор хоёрдугаар байранд дэвшлээ.
Харин IVE нэгдүгээрр сард 4,698,168 оноо авч, гуравдугаар байранд орсон байна.
EXO арванхоёрдугаар сараас хойш оноогоо 39.41 хувиар нэмэгдүүлж, 4,359,274 оноотойгоор дөрөвдүгээр байранд бичигдлээ.
Эцэст нь, SEVENTEEN 3,648,163 оноотойгоор шилдэг тавд багтжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!