Клипэндээ суудлын бүс зүүлгүй гарсан шалтгаанаар “Kill This Love” дууг цацахаас татгалзлаа


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-04-29

Өмнөд Солонгосын KBS телевиз кпоп сонирхогчдод хандан нэгэн мэдэгдэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

 Учир нь тус телевизийн зүгээс BLACKPINK хамтлагийн “Kill This Love” дууг цаашид гаргах боломжгүй гэж мэдэгджээ.

“Kill This Love” дуун дээр BLACKPINK-ийн гишүүн Rose-ийн жолоо барьж буй хэсэг гардаг ба тэрээр суудлын бүс зүүгээгүй нь KBS-ийн  зүгээс уг дууг хориглох гол шалтгаан болсон байна.

Хэдий клип боловч, суудлын бүс зүүгээгүй нь БНСУ-ын замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн асуудал гэж үзжээ.

#Kpop