ЭЕШ: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТын материалтай хэрхэн ажиллах вэ?


Үжин | YOLO.MN
2016-06-13

Хоёрхон хоногийн дараа ЕБС-ын төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ын Монгол Хэл Бичгийн шалгалт орон даяар болно.

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны хоёрдугаар сарын 02-ны 37 дугаар тогтоолын дагуу 2016 оны Монгол хэл бичгийн шалгалтыг 2016 оны зургадугаар сарын 15-ны өдөр буюу нөгөөдөр зохион байгуулахаар болсон.

Энэхүү шалгалтын хүрээнд шалгуулагчдад тусламж болгох зорилгоор БҮТ-ийн www.eec.mn сайтаар жишиг даалгавар болон шалгалтад бэлтгэх арга зүйн зөвлөмжийг хүргэсэн билээ.

Одоо та бүхэнд шалгалтын анги зааланд юуг анхаарах талаар зөвлөх гэж байна. Шалгалт эхлэх хонх дуугарснаас хойш хянагч багш та бүхэнд шалгалтын материал тарааж өгнө. Үүнд:

• Шалгалтын дэвтэр
• Хариултын хуудас
• Гэрээний хуудас
• 3 хос баганан код
 

1. Та бүхэн шалгалтын дэвтэр ба хариултын хуудсан дээрх хувилбар хоорондоо таарч байгаа эсэхийг хянаарай. Мөн шалгалтын дэвтрийн хуудас бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ ямар нэг асуудал тулгарвал цаг алдалгүй хянагч багшид тохиолдсон асуудлыг хэлж тэмдэглүүлнэ. Үүний дараа шалгалтын дэвтэр болон хариултын хуудсан дээрх хувилбарын дугаарыг гэрээний хуудсан дээр цэвэр, гаргацтай бичиж тэмдэглэнэ.

2. Та бүхэн хариултын хуудсан дээр зөвхөн балын харандаагаар тэмдэглэгээ хийх бол шалгалтын дэвтэр дээр хөх өнгийн үзгэн болон тосон балаар тэмдэглэгээ хийх ёстой. Хэрвээ өөрөөр тэмдэглэгээ хийсэн тохиолдолд дүн оноо хүчингүй болохыг сайтар анхаараарай.

3. Шалгалтын цаг дуусахад хянагч багшийн тараан өгсөн гурван хос баганан кодыг зураасны дагуу салган нэг хувийг шалгалтын дэвтрийн "баганан код наах хэсэгт, дараагийн хувийг хариултын хуудасны "баганан код наах" хэсэгт, сүүлийн хувийг гэрээний хуудасны "баганан код наах" хэсэгт тус ус наана. Хоорондоо санамсаргүй болон санаатайгаар "хос баганан код"-ыг сольсон, үрэгдүүлсэн тохиолдолд БҮТ ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.

Та бүхэнд амжилт хүсье! wink

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв


ЭЕШ-ийн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ цэсээс аваарай.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson