Ирэх АРВАНХОЁРДУГААР сард NETFLIX-д байрших ШИЛДЭГ бүтээлүүд


Миау | YOLO.MN
2020-11-30

Бид арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 59 минут 59 секундээс 00 цаг 00 минут 00 секунд руу шилжих хоромхон зуурыг тэмдэглэхийн тулд бүтэн нэг сарын гаруйн өмнөөс л догдлоод эхэлдэг. Магадгүй тэр ганц секундэд ямар нэгэн ид шидийн хүч байна уу гэлтэй. 

Ингээд гайхамшигт арванхоёрдугаар сард видео стрийминг үйлчилгээний "Netflix"-ийн санд ямар уран бүтээлүүд нэмэгдэх гэж буй талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд өөрийн болоод хайртай бүхнийхээ эрүүл, аюулгүй байдлыг ханган гэртээ байж дуртай киногоо ээлж дараалан үзээрэй. 

АРВАНХОЁРДУГААР САРД НЭМЭГДЭХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

1. MA RAINEY'S BLACK BOTTOM

Цацагдах тов: Арванхоёрдугаар сарын 18

Үргэлжлэх хугацаа: 94 минут

Тайлбар: "Marvel" кино ертөнцийн Black Panther-ийн дүрийг залуус бидний сэтгэлд хоногштол бүтээсэн чадварлаг жүжигчин Chadwick Boseman өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас энэ хорвоог орхин одсон билээ. Тэрээр сүүлийн дөрвөн жилийн турш өвчинтэйгөө тэмцсэний эцэст ийнхүү амар амгаланг олсон юм. 

Тэгвэл түүний оролцсон хамгийн сүүлчийн уран бүтээл болох "Ma Rainey's Black Bottom" кино ирэх сарын 18-ны өдөр "Netflix"-ийн кино санд байршихаар болжээ. 

Киноны гол үйл явдал 1927 онд блюз дуучин Ma Rainey хамтлагийнхаа хамтаар АНУ-ын Чикаго дахь нэгэн дуу бичлэгийн студид цуглах үеэрээ түнжин хагарснаар эхэлнэ.

Киноны гол дүр болох Ma Rainey-гийн дүрийг жүжигчин Viola Davis бүтээсэн бол талийгаач Chadwick Boseman хамтлагийн бүрээчний дүрд тогложээ. Мөн жүжигчин Denzel Washington уг киноны ерөнхий продюсерээр ажилласан нь үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсэх бас нэгэн шалтгаан болж буй юм. 

2.  "MANK"

Цацагдах тов: Арванхоёрдугаар сарын 4

Үргэлжлэх хугацаа: 131 минут

Тайлбар: Бүх цаг үеийн шилдэг найруулагчдын тоонд зүй ёсоор багтах найруулагч David Fincher-ийн цоо шинэ уран бүтээл мөн л ирэх сард "Netflix"-т байршихаар болжээ. Сэтгэлзүйн триллер төрлийн уран бүтээлийн тал дээр гарамгай гэж хэлж болох тэрээр энэ удаад намтарчилсан драм төрлийн "Mank" уран бүтээлээр бидний мэлмийг мялаахаар төлөвлөсөн байна. 

Түүний эцэг Jack Fincher нь "Mank" зохиолыг 1990-ээд онд бичиж байжээ. Харин David уг зохиолыг 1997 онд "The Game" хэмээх бүтээлээ дуусгасныхаа дараагаар дэлгэцийн уран бүтээл болгох ажилдаа орох гэж байсан ч эцэг нь 2003 онд нас барсны улмаас түр хойшлуулсан байжээ. 

Киноны үйл явдал 1930-аад оны үед өрнөх бөгөөд кино зохиолч Herman J. Mankiewicz-ийн "Citizen Kane" зохиолоо бичиж байх үеийн амьдралыг харуулна. 

Гол дүрүүдэд Холливудын нэр жүжигчид болох Gary Oldman, Amanda Seyfried, Lily Collins нар тоглосон байна. 

3.  "THE CHILLING ADVENTURES OF SABRINA: PART 4"

Эхний анги цацагдах тов: Арванхоёрдугаар сарын 31

Тайлбар: Хагас хүн, хагас шулам охин Sabrina-гийн сонирхолтой адал явдлыг өгүүлэх "The Chilling Adventures of Sabrina" цувралын төгсгөлийн дөрөвдүгээр бүлэг энэ оны сүүлчийн өдөр "Netflix"-ийн санд байршихаар болжээ. 

Энэхүү цувралын тухай сонирхолтой баримтуудыг унших бол ЭНД дарна уу. 

4.  "THE PROM"

Цацагдах тов: Арванхоёрдугаар сарын 11

Үргэлжлэх хугацаа: 131 минут

Тайлбар: Алдарт "American Horror Story" цувралын продюсер Ryan Murphy-гийн цоо шинэ уран бүтээл ч мөн арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Тэрээр энэ удаад инээдмийн, мюзикл төрөл жанрын "The Prom" киноны найруулагч, продюсерээр ажилласан байна. Ryan яг энэ төрлийн "Glee" (2009-2015) цувралыг найруулж байсан туршлагатай нэгэн билээ. 

Та мюзикл үзэх дуртай, мөн олон алдартнуудыг нэг дороос харах дуртай бол энэхүү киног заавал үзээрэй. Учир нь энэхүү кинонд жүжигчин Meryl Streep, Nicole Kidman, Kerry Washington, комедиан Keegan-Michael Key болон хөтлөгч James Corden нар тогложээ. Та эдгээр алдартнуудыг өөр хаанаас ч бус, зөвхөн "The Prom" киноноос харах боломжтой юм. 

АРВАНХОЁРДУГААР САРД НЭМЭГДЭХ БУСАД БҮТЭЭЛҮҮД

Ингээд ирэх сард "Netflix"-ийн кино санд нэмэгдэх гэж буй бусад уран бүтээлүүдийг хүргэж байна. 

Арванхоёрдугаар сарын 1

  • The Holiday Movies That Made Us
  • 3 Days to Kill (2014)
  • A Thin Line Between Love & Hate (1996)
  • The Da Vinci Code (2006)
  • Jurassic Park (1993)
  • Jurassic Park III (2001)
  • The Lost World: Jurassic Park (1997)
  • Monster House (2006)

  • Transformers Rescue Bots Academy: Season 2

Арванхоёрдугаар сарын 4

  • Bhaag Beanie Bhaag 
  • Big Mouth: Season 4 
  • Bombay Rose
  • Captain Underpants Mega Blissmas
  • Christmas Crossfire
  • The Great British Baking Show: Holidays: Season 3
  • Kings of Joburg: Season 1
  • Leyla Everlasting

Арванхоёрдугаар сарын 11

  • A Trash Truck Christmas (2020)
  • Canvas (2020) 
  • Giving Voice (2020) 
  • The Mess You Leave Behind (Season 1)
  • Torbaaz (2020) – Indian Bollywood thriller.

Арванхоёрдугаар сарын 14

  • A California Christmas (2020)
  • Hilda (Season 2)
  • Tiny Pretty Things (Season 1)

Арванхоёрдугаар сарын 22

  • After We Collided (2020)
  • London Hughes: To Catch a D*ck (2020) 
  • Rhyme Time Town Singalongs (Season 1)
  • Shaun the Sheep: The Farmer’s Llamas (2020) 
  • Timmy Time (Season 2)

Эх сурвалж: What's on Netfli

#Netflix #Арванхоёрдугаар сар #Кино