ХАМГИЙН ААШТАЙ бөгөөд арчаатай туулай бол молтогчин


Т.Онон | YOLO.MN
2026-01-20

Манай оронд амьдарч буй туулайн төрлөөс ХАМГИЙН ААШТАЙ бөгөөд арчаатай нь молтогчин. 

Молтогчин туулай хэн нэг тарвага, зурамны ухсан нүхэнд орогнодоггүй. Бүгдийг өөрөө хийх хүсэлтэй бөгөөд хошуу, урд хоёр хөлөөрөө малтаж, ухсаар оромжоо бэлэн болгож, түүндээ өвс зулснаар эзэмшил нь болно.

Хөлс, хөдөлмөрөөрөө барьсан оромждоо тав тухгүй санагдтал амьдрах бөгөөд ихэвчлэн нэг жил тухалдаг аж.

Нас бие гүйцсэн туулай 55-70 см урт, 4-5.5 кг жинтэй байна. Хунчир, тарваган шийр, бут сөөгний нахиа, таана, найлзуур болон бусад ургамал, жимс, жимсгэн нь тэжээлийн салшгүй хэсэг юм.

Дэлдэнгүүд цагт 29 км хурдалж чаддаг.

Өнөөдөр дэлхий дээр 16 тө­рөл, 50 зүйлийн туулай бүртгэгдсэн байдаг. Молтогчин туулай нам­раас бусад улиралд хээл авч төллөдөг бөгөөд хээл авснаас хойш 30 хоноод 40-90 грамм жин­тэй 4-8 заримдаа түүнээс ч олон бүжин төрүүлдэг. 

Эхний долоо хо­ногт бүжингийн үс нь ургаж, арав дахь хоногтоо нүд нь нээгдэнэ. Бүжин эхийнхээ сүүгээр 15-20 хоног хооллодог бөгөөд үүний дараа эхийнхээ идэж байгаа хоолыг амсаж үзэх, үүрнээсээ гарах оролдлого хийж, 8-10 сарын дотор бүрэн нас биед хүрдэг байна.

Молтогчин туулай 7-10 жил насалдаг. Одоо үед молтогчин туулай нь манай гаригийн бараг бүх тивд тархан амьдрах болсон. 

Мөн манай оронд гурван зүйлийн зэрлэг туулай амьдардаг бөгөөд боролзон туу­лай, чандага, төвд туулай элбэг тархжээ.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

#Молтогчин туулай