

Хэзээ ч ядардаггүй, хэзээ ч тэвчээр алддаггүй, дээр нь бүхэл бүтэн интернетийг тархиа болгосон багштай байна гэвэл танд ямар санагдаж байна?
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп саяхан болсон боловсролын дээд хэмжээний уулзалтын үеэр нэгэн сонирхолтой санаа дэвшүүлсэн нь залуусын дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Тэрээр хүүхдүүд болон залуус ирээдүйд “Хүн дүрст сурган хүмүүжүүлэгч”-ээс боловсрол эзэмших ёстой гэж үзэж байгаа аж.
"Платон" багштай танилц
Меланиа Трамп Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр "Figure 3" хэмээх AI-powered (хиймэл оюун ухаанаар ажилладаг) роботыг танилцуулсан юм. Энэхүү робот нь зөвхөн гэр зуурын ажил хийх биш, харин боловсролын салбарт "хувьсгал" хийх боломжтой гэнэ.
"Ирээдүйн хиймэл оюун ухаан 'хүншсэн' байх болно. Тэр нь хүний дүр төрхтэй байна. Төсөөлөөд үз дээ, 'Платон' нэртэй робот багш танд уран зохиол, шинжлэх ухаан, гүн ухааныг хормын дотор зааж, хүн төрөлхтний мэдээллийн бүхэл бүтэн санг гэрт чинь авчрах болно." — Меланиа Трамп
Робот багш vs Хүн багш: Ялгаа нь юу вэ?
Бид багшийнхаа ямар чанарыг хамгийн их үнэлдэг вэ? Хичээлдээ чин сэтгэлээсээ ханддаг байдал, бүтээлч хандлага, эсвэл сурагчаа ойлгох эмпати юу?
Робот багш маш их мэдээлэлтэй, супер ухаалаг байж болох ч "хүнлэг" чанар, мэдрэмж тал дээр асуултын тэмдэг хэвээр байна. Судлаачид ч үүн дээр болгоомжтой хандахыг зөвлөж байгаа юм.

Судлаачид юу гэж байна вэ?
Нэрт мэдрэл судлаач Вивьен Мин хэлэхдээ: "Хиймэл оюун ухаан хэзээ ч эцсийн хариултыг өгөх ёстой биш. Хүүхдүүд үүнийг санаа гаргах, судалгаа хийхэд ашиглаж болох ч өөрсдийн бие даасан шийдлийг заавал гаргах ёстой" хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл, робот багш нь биднийг "орлох" биш, харин бидэнтэй "зэрэгцэн" суралцах хэрэгсэл байх нь чухал.
Эх сурвалж: nytimes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!