

Гурван жил есөн сарын дараа эргэн ирсэн BTS-ийн шинэ цомгийн нэр нь “ARIRANG” юм.
Өчигдөр шөнө BTS гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийх тав дахь бүрэн хэмжээний цомгийнхоо нэрийг Weverse-ээр дамжуулан албан ёсоор зарлалаа. Нийт 14 дуунаас бүрдэх уг шинэ цомгийн нэрийг Солонгосын ардын дуу болох “Ариранг” нэрээр сонгосноор олны анхаарлыг татаж байна.
BTS энэ нэрийг сонгосноороо “Бид хэн бэ?” “Бид хаанаас эхэлсэн бэ?” гэдэг асуултад хариулж, дэлхийд хүрсэн ч үндэс угсаагаа мартаагүй гэдгээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн супер од болсон ч солонгос залуус хэвээр гэдгээ сануулж буй аж.
Ариранг дууны гол сэдэв нь салалт, санан үгүйлэх, гүн хайрыг илэрхийлдэг. BTS-ийн хувьд энэ нь цэргийн албанд 3 жил 9 сар фэнүүдээсээ хол байсан бодит мэдрэмжүүдтэй шууд холбоотой. “Бид түр холдсон ч сэтгэлээрээ үргэлж хамт байсан” гэсэн мессежийг ARMY-д илэрхийлэхийг зорьжээ.
BTS нь дөрөвдүгээр сарын 9-нд Гоянд болох тоглолтоороо дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх юм. Уг аялан тоглолт нь дэлхийн 34 хотод нийт 79 удаагийн тоглолт хийхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ нь K-pop-ийн түүхэн дэх хамгийн олон тоглолттой аялан тоглолт болно. Цаашид Япон болон Ойрх Дорнодод нэмэлт тоглолтууд хийхээр төлөвлөж байгаа тул цар хүрээ нь улам тэлэх төлөвтэй.
Мөн тэд АНУ-ын Эль Пасо, Фоксборо, Арлингтон, Балтимор зэрэг олон стадионд тоглолт хийх анхны солонгос уран бүтээлчид болох юм. Үүнээс гадна, үзэгчдэд 360 градусын тайзны продакшн бэлтгэж, оролцооны мэдрэмжийг хамгийн дээд түвшинд хүргэхээр төлөвлөжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!