“Silk Way Star” тэмцээний финалын шатыг UBS телевизээр шууд дамжуулна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Ази тивд анх удаа зохион байгуулагдаж буй “Silk Way Star” тэмцээнд 12 орны шилдэг уран бүтээлчид оролцож байна.

Тухайлбал Азербайжан, Армени, Гүрж, Казакстан, Киргиз, БНХАУ, Малайз, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекстан, БНСУ оролцож байна. 

Казакстан улсад зохиогдож байгаа тус тэмцээнд эх орноо төлөөлөн дуучин И.Мишээл оролцож байгаа билээ. Тэмцээн 10 шаттай бөгөөд хоёрдугаар шатнаас эхлээд оролцогчдыг хассаар финалын шатанд дуучин И.Мишээл шалгарсан.

И.Мишээл: "Ямар ч дуун дээр монгол уртын дууны элементүүдийг оруулаад ирэхэд хүмүүсийн харц өөр болдог. Түүнийг хараад би үндэсний соёлоороо маш их бахархсан" гэжээ.

Мишээлийг анх МУГЖ, Зууны манлай Эстрадын дуучин Б.Сарантуяа санал болгосноор тэмцээнд оролцжээ. Тус тэмцээний шүүгчдээр 12 орны шилдэг хүмүүсийн төлөөлөл орсон ба Монгол улсаас МУГЖ дуучин Сарантуяа оролцож байна.

Финалын шатны шууд нэвтрүүлэг арваннэгдүгээр сарын 22-нд 20:00 цагаас Jibek Joly телевизээр шууд дамжуулагдах бөгөөд Монголын цагаар 23:00 цагаас UBS телевизээр шууд дамжуулна.

Энэхүү шоуны ялагч нь 50% шүүгчдийн үнэлгээ, 50% онлайн санал хураалтын холимог системээр тодрох тул silkwaystar.org сайтаар орж саналаа өгөөрэй.

# Silk Way Star #Мишээл #Michelle Joseph