Паркинсоны өвчнийг ихэнх хүмүүс зөв ойлгодоггүй бөгөөд эхний шинж тэмдгүүд нь насжилт эсвэл бусад эрүүл мэндийн асуудалтай андуурагдах тохиолдол элбэг байдаг. Гар чичрэх, булчин чангарах зэрэг уламжлалт шинжүүдээс гадна анзаарагдахгүй шинжүүд байж болдог. Эдгээрийг эрт мэдэж чадвал өвчнийг эрт оношилж, үр дүнтэй эмчилгээ хийх боломжтой.
1. Шүлс асгарах, залгихад хүндрэлтэй болох
Ам болон хоолойны булчин чангарснаас залгих болон шүлсээ удирдахад хүндрэл үүсдэг. Зарим хүн ам хатдаг.
2. Бичгийн хэв жижигсэх
Тархины өөрчлөлтөөс болоод хөдөлгөөний зохицуулалт муудна. Үүний улмаас бичих үед үсэг жижигрэн, үг үсэг хооронд зай багасдаг. Үүнийг Micrographia буюу “жижиг бичиг” гэдэг.
3. Нүүрний илэрхийлэл өөрчлөгдөх
Паркинсоны өвчин нь допамин үүсгэдэг тархины эсүүд алдагдсанаас болж үүсдэг мэдрэлийн эмгэг юм. Дофамин буурах нь нүүрний булчинд нөлөөлж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд бэрхшээлтэй болгодог. Үр дүнд нь нүүрний илэрхийлэл бараг үгүй болдог.
4. Нуруу муруйх
Өвчтэй хүмүүс биеийн байдал нь муруй, нуруугаа гэмтээсэн мэт болдог бөгөөд шулуун зогсоход хүндрэлтэй болдог.
5. Шүд хорхойтох, буйл үрэвсэх
Шүлс багасах нь амны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, шүд муудах, буйл үрэвсэх шалтгаан болдог. Мөн нүүрний булчин чангарснаас шүдээ сайн цэвэрлэж чадахгүй байх талтай.
6. Үнэрлэх мэдрэмж буурах
Паркинсоны өвчний эхэн үед үнэрлэх мэдрэмж буурах нь түгээмэл. Энэ шинж тэмдэг нь харагдах шинжүүдээс хэдэн жилийн өмнө илэрч болох бөгөөд тархины үнэрлэх хэсэгт өөрчлөлт орсонтой холбоотой.
7. Алхах хэв маяг өөрчлөгдөх
Алхахдаа хөлөө чирэх, богино алхамтай болдог. Мөн гарыг сулхан савлах нь багасч, тэнцвэр алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
8. Ярианы өөрчлөлт
Дуу хоолой сулрах, нэг өнгийн болгох, үгийг тодорхой хэлэхэд хүндрэл үүсдэг. Энэ нь хоолойн булчин чангарснаас болон нүүрний булчин хянах чадвар муудахаас үүдэлтэй.
Зөвлөгөө: Эдгээр шинж тэмдгүүдийг анзаарсан бол мэргэжлийн эмчид хандаж, эрт оношилгоо хийлгэхийг зөвлөж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!