"Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг" энэ бямба гарагт болно


Б.Нямдарь | YOLO.MN
2025-08-14

"Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг" энэ бямба гарагт буюу 2025.08.17-ны 13:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн гадна задгай талбайд дахин зохиогдохоор болжээ.  

Хүн бүрд өмсөхөө байсан хуучин шинэ хувцаснууд шүүгээнд нь зөндөө зай эзлээд цугларсан байдаг. Та өмсөхөө байсан хувцсаа  авчраад тушаавал энэ жил ирсэн хүн бүрд ногоон оноо (Green Score) өгнө.

Энэхүү оноогоор ирээдүйд хамтран ажиллагч байгууллагуудаас урамшуулал авах боломжтой. Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь хандивлах аянд би дахин нэгдэж байна. Та бүхэн бас нэгдээрэй. 

Хуучин хувцас тавигдах шаардлага: 

  • Хувцсаа угаасан байх
  • Урагдалгүй байх

Хуучин гутал тавигдах шаардлага:

  • Цоороогүй байх
  • Ул нь салаагүй байх
  • Урагдалгүй байх 

Өнгөрсөн жилийн цугларсан бүх хувцаснуудыг СХДүүргийн 24р хороонд үйл ажиллагаа явуулдаг Veloo Foundation-д хүлээлгэн өгсөн билээ. Энэ жил өдөрлөгөө улам сайжруулж цугларсан хувцаснуудыг дахин ангилаад сайн дурын байгууллагуудын тусламжтай хүмүүст илүү хүртээмжтэй байдлаар дахин хүргэхээр ажиллана хэмээн НИТХ-ын төлөөлөгч  Ж.Энхжаргалан мэдээллээ.

#Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг