ФОТО: Бусад улс оронд хүмүүс ямар байранд амьдардаг вэ?


Аска | YOLO.MN
2017-10-19

Бид өдөр бүр интернэт, зурагт болон сонин сэтгүүлүүдээс гадаадын улс орнуудад хүмүүс хэрхэн гоё тансаг байшин, орон сууцуудад амьдардгийг харж гайхан шагшдаг билээ. Гэтэл хүн бүр тийм тансаг амьдралтай биш шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрт чи бидний адил эгэл жирийн амьдралтай хүмүүс ямар байр сууцуудад оршин суудгийг харцгаая.

ЯПОН

Токио хот нь дэлхийн хамгийн их хүн амтай хот учир хүн бүр хүссэн орон зайнд байшин барьж өргөн тэнүүн орон сууцуудад аж төрөх боломжгүй байдаг. Тиймээс ихэнхдээ нэг өрөө байранд бүх хэрэгцээгээ зохицуудаг юм байна.


ИСПАНИ

Жирийн Испаний орон сууц нь иймэрхүү харагддаг бөгөөд төмөр шал, цагаан хана, цонхны хаалт байдгаар оцлогтой. Зуны аагим халууныг өнгөрүүлэхэд цонхны хаалт зайлшгүй хэрэгтэй байдаг ч харин халаалт байдаггүйтэй холбоотой өвөл нь маш хүйтэн байдаг байна.


ШВЕД

Энэ бол жирийн нэг Шведийн хороолол. Нэг онцлог нь хонгилыг ашигладаг бөгөөд саруулхан өрөөнүүд цагаан хана, цагаан тавилга болон маш том цонхоороо онцлогтой.


ИХ БРИТАНИ

Хүмүүс орон сууцуудаас хотын захын байшин хауст амьдрахыг илүүд үздэг байна. Халаалт байдаггүй тул шал бүр хивстэй энд тэнд зөөлөн дэр, дулаан нөмрөгүүд байна. Мөн нэг сонирхолтой зүйл нь халуун, хүйтэн ус гоождог тус тусдаа цоргонууд байна.


ӨМНӨД СОЛОНГОС

Хүмүүс ихэнхдээ орон сууцуудад амьдардаг бөгөөд коридор гэсэн ойлголт байдаггүй болохоор гэрт орсон даруй гал тогооны өрөө рүү шууд орох боломжтой гэсэн үг юм. Мөн гэрт орохоос өмнө та заавал гутлаа тайлж орно.


АВСТРАЛИ

Австралид хүмүүс 3-4 өрөөтэй байранд суудаг бөгөөд ихэнхдээ 2 ариун цэврийн өрөө, угаалга хийх тусдаа өрөө мөн хаалганууд нь шилэн байдаг байна.


ЭНЭТХЭГ

Энэтхэгчүүд 2 давхар байшиндаа амьдрахыг илүүд  үздэг бөгөөд дотоод засал нь баруун болон үндэсний хэв майг холилдсон байдаг байна.


КУБА

Модон цонх, төмөр тортой эртний хэв маяг давамгайлсан бетонон байшингууд.


АНУ

Нэг хүнд ноогдох талбайн хэмжээгээрээ хамгийн ихэд тооцогдох Америкт хүмүүс өөрсдийн 2-3 давхар байшинд амьдардаг бөгөөд харагдаж байгаа шигээ тийм ч үнэтэй байдаггүй. Доторх тохижилтондоо ч их анхаардаг нь харагдаж байна.

#Nation #Apartment #World