АМЕРИКИЙН ӨДРҮҮД – 2022 соёл урлагийн цуврал арга хэмжээ зохион байгуулна


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-06-15

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас соёл урлагийн цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Америкийн өдрүүдийн хүрээнд дараах цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Доорх арга хэмжээнүүд нь бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ явагдах болно.

Америкийн баримтат кино өдрүүд

Хэзээ: Зургаадугаар сарын 15-19

Хаана: Тэнгис кино театр

Кино өдрүүдийн хүрээнд толилуулах уран бүтээлийн хуваарь (өөрчлөлт гарах магадлалтай)

Зургаадугаар сарын 15: Сэтгүүлзүй

  • 18:00 Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой – 84 мин
  • 19:30 Хэлэлцүүлэг: Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн Жефф Саут

Зургаадугаар сарын 16: STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)

  • 18:00 Хайсаар (богино цуврал) – 18 мин
  • 18:20 Хуваалцахуй – 13 мин
  • 20:00 Сансар эсвэл оргүй хоосон – 29 мин
  • 20:15 Мянганы сорилтын корпорац – Усны түүхүүд (богино кинонууд) – 60 мин

Зургаадугаар сарын 17: Кино бүтээхүй

  • 18:00 “GODSEND” кино төслийн танилцуулга – 60 мин
  • 20:00 Долгион урлахуй: Киноны дуу чимээний урлаг – 94 мин

Зургаадугаар сарын 18: Хүний эрх

  • 10:00 Кино боломж – 98 мин
  • 15:00 Гэсэн хэдий ч – 79 мин
  • 17:30 Лос Анжелесын цагдаа эмэгтэйчүүд – 23 мин

Зургаадугаар сарын 19: Олон ургалч байдал

  • 14:00 Түргэн тусламжийн тасаг – 80 мин
  • 16:00 Дэндүү Ральф – 108 мин
  • 19:00 Ремикс: Хип хоп Икс загвар – 67 мин

Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь – Аиша Бөү Монголд

Зургаадугаар сарын 15

  • 09:00-17:20 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Нээлттэй хэлэлцүүлэг”

Хаана: Блю Скай зочид буудал

  • 18:30-20:00 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Аишагийн түүх”

Хаана: УБ дахь Америкийн соёл мэдээллийн төв

Зургаадугаар сарын 16

  • 18:00-20:00 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Аишагийн түүх”

Хаана: Тэнгис кино театр

Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох яриа нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар LIVE явагдана.

#AmericanDays2022 болон #USMongolia35 хаштагийг ашиглан 35 жилийн ойн хүрээнд явагдах бүхий л хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Мэдээ