Тимоти Шаламе анхны "Алтан бөмбөрцөг" шагналаа авлаа


Сондор | YOLO.MN
ӨЧИГДӨР

83 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Тимоти Шаламе "Marty Supreme" хэмээх инээдмийн хөгжимт кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг Эрэгтэй Дүр" шагналыг хүртлээ. 

Түүний хувьд энэ нь анхны "Алтан бөмбөрцөг" шагнал бөгөөд өмнө нь Call Me By Your Name, Beautiful Boy, Wonka, A Complete Unknown зэрэг кинонуудаар хэд хэдэн удаа нэр дэвшсэн ч шилдгээр шалгарч байгаагүй юм.

Тимоти Шаламе  "Marty Supreme" кинонд ширээний теннисний тамирчин Мартин “Марти” Маусерийн дүрийг бүтээсэн нь кино шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Шагнал гардах үеэр Тимоти Шаламе талархлын үг хэлэхдээ ээж аав, хамтрагч Кайли Женнертэй хамт энэ амжилтыг хуваалцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр энэхүү шагналыг хүртсэнээр "Оскар"-т нэр дэвших магадлалаа улам бэхжүүлсэн гэсэн үг. 

Эх сурвалж: ABC news

#Тимоти Шаламе #Алтан бөмбөрцөг