Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод хэрхэн хамрагдах вэ?


А.Анужин | YOLO.MN
2026-01-05

Хүүхэд тань оюутан болж дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа бол сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтын хөнгөлөлт эдэлдэг билээ.

Татварын буцаан олголтын хүсэлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн авч эхэлсэн. Иймд буцаан олголт авахад бүрдүүлэх шаардлагатай материалын мэдээллийг хүргэе.

ДОТООДОД СУРАЛЦДАГ ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Тайлан гаргахад:

  • Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  • Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

ГАДААДАД СУРАЛЦДАГ ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Тайлан гаргахад:

  • Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  • Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  • Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Шаардлагатай тохиолдолд:

  • Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  • Орлого нотлох баримт
  • Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна.

Оюутан хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно.

Хэрэв өөрөө суралцах хугацаандаа татвар төлсөн бол:

  • Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  • Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  • Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.

Татвар төлөгч иргэн 2026.02.15-ны дотор тайлангаа гаргаж, хүсэлтээ явуулах шаардлагатай юм.

#буцаан олголт