ROKIT BAY: Би зохион бүтээгч болно гэж боддог байлаа


Сондор | YOLO.MN
2016-05-26

“Хариуцлага” нэртэй шинэхэн цомгоо гаргаад удаагүй байгаа реппэр Rokit Bay-тэй ICT Expo дээрх BE брэндийн өдөрлөгийн үеэр цөөн хором ярилцлаа.

YOLO:  Шинэ цомгоо гаргачихлаа. Клипжүүлэх эхний дуу нь?
Одоогоор яг тодорхой шийдсэн зүйл алга л байна. Хоёр дууны алинаас нь эхлэх вэ гэж бодоод л байж байна даа.

YOLO: Тайзан дээр байгаа Rokit Bay болон тайзнаас буусан Rokit Bay хоёрт ялгаа байдаг уу?
Нэг их ялгаа байдаггүй дээ. Гэхдээ тайзан дээр гэхээсээ илүүтэй дуу бичлэгийн студид  байхдаа би өөрийнхөөрөө, жинхэнэ “задарч” чаддаг юм. Түүгээрээ ялгаатай байж магадгүй.

YOLO: “Хариуцлага” цомогт багтсан “Эвшээсэн Дагина” дуундаа та хотын залуусыг хэв маягийг нэлээн шүүмжилсэн байсан. Таны бодлоор тэднийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Хүн шиг л аятайхан байгаасай гэж хүсдэг. Хотын соёл ямар байх ёстой юм, тэр хэмжээнд л байгаасай гэж бодож байна. Гэтэл жаахан хоцрогдсон сэтгэхүйтэй ч юм уу тэ, тийм авир гаргаад байвал бас онцгүй л дээ.

YOLO: Тайзан дээр гараад олны сонорыг баясган, тэд таниас эрч хүч авч буйг мэдрэх, таны өөрийн сэтгэгдэл дээд цэгтээ тулсан тэр үеийн мэдрэмж?
Ер нь гоё шдээ. Өөдөөс чинь хүмүүсийн энерги мэдрэгдээд л түүнээс нь эрч хүч авах шиг гоё зүйл байхгүй. Ялангуяа намайг сонсохоор зориод ирсэн, сонсдог хүмүүсийн өмнө байх бүр ч гоё мэдрэмж төрүүлнэ. Ер нь ямар ч уран бүтээлчийн хувьд тийм байдаг байх.

YOLO: Шүтэн бишрэгчдээс ирж байсан, санаанаас гардаггүй  гоё үйл явдал байдаг уу?
Мммм.... (хэсэг бодолхийлэв) Яг одоогоор санаанд орж ирж байгаа зүйл алга аа. Гэхдээ шүлэг болгоод биччихсэн захиа хааяа авдаг шт.

YOLO: Тэдгээрийг та яах уу?
Мэдээж хадгална.


 

Хүн хэрэггүй зүйлст сатааран уйдахгүй байна гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх бус цэнгээж байна л гэсэн үг. "Би уйдаад байна, нэг хөгжилтэй бичлэг үзчихье" гээд л уйдаагаа гаргаад байх юм бол тэр хүн хөгжихгүй. Харин үүнийхээ оронд өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах зүйлсийг сонгох хэрэгтэй.

                                         ROKIT BAY

YOLO: Сэтгэл санаа таагүй үедээ та юу хийдэг вэ?
Ганцаараа л зүгээр юу ч хийхгүй байх эсвэл дуртай юмаа хийж, үздэг дээ.

YOLO: Та хэр хөдөлмөрч хүн бэ?
Хааяа залхуурах үе байна. Гэхдээ юун дээр залхуурах вэ гэдгээ ялгаж салгана. Яг ажлаа хийх үедээ бол маш хөдөлмөрч, нойр хоолгүй зүтгэчихдэг. Харин их ажлынхаа ард гарсан хойноо бол өөрийгөө шагнаад “сайхан” залхуурна шүү.

YOLO: Та өсвөр насандаа ямар хүүхэд байсан бэ?
Одоо ингээд бодоход би өсвөр насандаа “тэнэгдүү” хүүхэд байсан.

YOLO: Яагаад?
Хийж байсан үйлдэл эсвэл ярьж байсан яриа энэ тэрийг бодохоор жаахан тэнэг байсан юм уу даа гэж боддог шт. Бас одоо байгаагаасаа илүү сул талтай.

YOLO: Харин одоо?
Одоо бол арай дээрдсэн.

YOLO: Реппэр болох чинь өсвөр насандаа мөрөөдөж байсан зүйл үү?
Харин ч үгүй шүү. Би өсвөр насандаа ийм болно гэж огтхон ч бодоогүй. Шал ондоо юм боддог байлаа. Бүр багадаа зохион бүтээгч болно гэж бодоод л тэгж байснаа дунд хавьцаа (өсвөр насандаа) мундаг компьютер графикч, тэрнээс хойшоо бизнесмэн болно ч гэж боддог байлаа. Гэхдээ эцсийн дүнд би өөрийгөө олоод реппэр болсон.

YOLO: Тэгвэл өөрийгөө хараахан олоогүй, ирээдүйд хэн болохоо мэдэхгүй ёстой л таны хэлдгээр “тэнэгдүү” яваа өсвөр насны хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу?
Хүүхдүүд цагийг үр бүтээлгүй өнгөрөөгөөд байна уу даа гэж боддог. Ялангуяа цахим ертөнц хөгжсөн энэ үеийг “сатаарлын эрин үе” эхэлсэн гэж хэлж болно. Учир нь тэд өөрийгөө уйдуулахгүй байх нөхцөл маш их, тэрнээсээ болоод үзэж харах зүйл нь ч их. Хүн хэрэггүй зүйлст сатааран уйдахгүй байна гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх бус цэнгээж байна л гэсэн үг. Тиймээс цэнгэх бус хөгжүүлэх тал дээр анхаарвал дээр юм уу. Би уйдаад байна нэг хөгжилтэй бичлэг үзчихье гээд л уйдаагаа гаргаад байх юм бол тэр хүн хөгжихгүй. Харин үүнийхээ оронд өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах зүйлсийг сонгох хэрэгтэй.

YOLO: Ярилцсанд баярлалаа.


Хэрэв реппэр ROKIT BAY-ийн "Хариуцлага" цомгийн болон хуучны дуунуудаас гар утасныхаа дуудлаганд тохируулахыг хүсвэл:

  • Мобикомын хэрэглэгч HiTONE  кодыг 455 руу,
  • Юнителийн хэрэглэгч Unimusic кодыг 1455  руу илгээгээрэй wink

товчин дээр дарж дууг сонсох боломжтой 

  HiTONE код Unimusic код Контентийн нэр
129956 1129956 Аюултай Бүс
129957 1129957 3.2.1
129958 1129958 Бороо
129959 1129959 Диваажингийн Нулимс
129960 1129960 Эвшээсэн Дагина
129961 1129961 Ганцаардсан Улс Төрч
129962 1129962 Тасархай Залуу
129963 1129963 Хэний Хүүхэд Вэ
124360 1124360 Нэг Өдрийн Хаан
123627 1123627 Бор Арьст Гамт

#Celebrity #Star #Rapper #RokitBay