

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээллийн "Мөрөөдлийнхөө зүг" аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн сурагчдын дунд reel бүтээх уралдааныг зарлаж байна.
Уралдааны зорилго хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, ажил олгогч нарт хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх бөгөөд материалыг 12-р сарын 15-наас 21-нийг дуустал хүлээн авна.
Уралдаанд хэн оролцох вэ: ЕБС-ийн сурагчид
Уралдааны хугацаа: 2025 оны 12-р сарын 21-нийг дуустал
Сэдэв: Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, тэдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга замын талаар мэдээлэл өгнө. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг хүргэнэ.
Шаардлага: Нэг оролцогч нэг бүтээл илгээнэ. Хоёр болон түүнээс дээш хүүхэд хамтран оролцож болно. Рийлдээ гарчиг өгсөн, хадмал оруулсан байна. Рийлээ өөрийн эсвэл аав ээжийнхээ, асран хамгаалагчийнхаа цахим хаягаар (Facebook, Instagram, TikTok) түгээсэн байна.
Санамж: Бүтээлд хүчирхийллийн шинж чанартай үг, дуу, дүрс ашиглахыг хориглоно.
Уралдаанд оролцогч хүүхдүүдийн бүтээлийг /Бүтээлийн холбоосыг/ 2025.12.21-ний 23.00 цаг хүртэл contact@mongolcontent.mn мэйл хаягаар хүлээн авна. Оролцогч бүтээлээ илгээхдээ өөрийн овог нэр, холбоо барих утасны хоёр дугаар, сургуулийн хаяг, ангиа тодорхой бичнэ.
Шагнал:
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мөрөөдлийнхөө зүг хуудаснаас, уралдааны талаарх мэдээллийг 75553131, 99042989 дугаар, contact@mongolcontent.mn мэйл хаягаас лавлана уу.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, Монголын 3.5 сая хүн амын 1.3 сая гаруй нь хүүхэд. Тэдний 138 мянга нь хөдөлмөр эрхэлж, 58 мянга нь аюултай хөдөлмөрт өртөж байна. Хүн амын тоо цөөн улсын хувьд энэ бол хэт өндөр үзүүлэлт.
Зургийн агуулгыг гаргахдаа ЭНД дарж кампанит ажлын хүрээнд хийсэн контентуудтай танилцах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!