2018 оны тренд MOMOLAND хамтлаг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-07-18

Энэ оны эхээр ‘Bboom Bboom’ дуугаараа фэнүүддээ бэлэг барьсан Momoland хамтлагийн талаарх мэдээллийг хүргэж байна.

MOMOLAND ХАМТЛАГ БАЙГУУЛАГДСАН НЬ

2016 онд MNET-ээс “Finding Momoland” хэмээх 10 дугаартай шоу явуулсан байна. Уг шоунаас Ёнү (Yeonwoo), Хебин (Hyebin), Жэни (Jane), Наюн (Nayun), Жүи (Jooe), Аин (Ahin), болон Нэнси (Nancy) гэсэн долоон гишүүд шалгарч үлдэн хамтлагт орох нь тодорхой болжээ. Гэвч тэдний шоуг 2300 хүн үзсэн нь хамтлагийн анхны уран бүтээл хойшлогдоход хүрсэн байна. Ийнхүү тэд 2016 оны 11 сарын 10нд “Welcome to Momoland” цомгоо гаргажээ.

ШИНЭ ГИШҮҮД НЭМЭГДСЭН НЬ

2017 оны 03 сарп хамтлагт “Finding Momoland” шоуны оролцогч Дэйзи (Daisy) болон ‘Produce 101’ шоуны оролцогч Тэха (Taeha) нар нэмэгджээ.

Уг онд тэд хоёр дахь мини-цомог болох “Freeze”-ээ гаргаж, хөгжмийн нэвтрүүлгүүдэд оролцсон байна.

2018 он. Санаанд оромгүй амжилт

Оны эхээр Momoland хамтлаг гураь дахь мини-цомог “Great” хэмээх цомгоо олон нийтэд тани

лцуулсан байна. Цомгийн гол дуу нь ‘Bboom Bboom’ байсан бөгөөд тэд ганцхан сарын дотор уг дуугаараа Өмнөд Солонгос төдийгүй Ази даяар танигдаж эхэлжээ. 

Хамтлагийн шинэ дуу Оросын охидых Serebro хамтлагийн ‘Mi Mi Mi’ дууг хуулбарласан хэмээн нэлээдгүй маргаан дагуулжээ. Тэдний дууг зохиосон продюсер уг дууг хуулбар биш хэмээн мэдэгдэж хамтлагийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн байна.

Дуу цацагдаад найман хоногийн дараа Momoland хамтлаг M-Countdown хөгжмийн нэвтрүүлгээс анхны ялалтаа авч чаджээ. Ийнхүү Японд 02 сарын 28наас 4 өдрийн турш фэнүүдтэйгээ уулзаж бяцхан арга хэмжээ зохион байгуулсан ба 25,000 хүн хүрэлцэн иржээ. Харин тэдний үйл ажиллагааны тухай сурвалжлахаар 100 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүрэлцэн ирсэн байна.

‘Bboom Bboom’ дуу нь Billboard-ийн world digital songs жагсаалтын дөрөвдүгээрт орж, уг амжилтаараа BTS хамтлагийн араас бичигдсэн байна. Уг дуу нь youtube хуудаснаас 200 сая гаруй хандалт авч BIGBANG, BTS, EXO, SNSD, BLACKPINK зэрэг олны танил хамтлагуудын шилдэг дуунуудтай эн зэрэгцээд байгаа юм. Мөн тэдний дуунд дэлхийн өнцөг булан бүрээс ковер хийсэн бөгөөд одоо ч тренд хэвээрээ л байгаа аж.

Харин өнгөрсөн санд Momoland хамтлаг ‘Baam’ хэмээх шинэ уран бүтээлээрээ фэнүүддээ бэлэг барьсан юм. Эрч хүч,  инээд хөөр бэлэглэсэн гайхалтай уран бүтээл болсон байна. Аргагүй л Momoland шүү ~

MOMOLAND хамтлагийн олон нийтийн сүлжээний албан ёсны хаягууд:
Twitter: @MMLD_Official
Instagram: @momoland_official
Facebook: MOMOLANDOfficial
Youtube: MOMOLAND
vLive: EF41FD
Fan Cafe: Daum Cafe MOMOLAND

 

Тайзны нэр: Hyebin /Хебин (혜빈)
Жинхэнэ нэр: Lee Hye Bin (이혜빈)
Үүрэг: ахлагч, гол рэппэр, дуучин
Төрсөн өдөр: 1996 оны 1 сарын 12
Өндөр: 165 cm (5’5″)
Жин: 44 kg (97 lbs)
Цусны бүлэг: B

 

Тайзны нэр: Yeonwoo/Ёнү (연우)
Жинхэнэ нэр: Lee Da Bin (이다빈)
Үүрэг: гол рэппэр, дуучин, хамтлагийн нүүр царай
Төрсөн өдөр: 1996 оны 8 сарын 1
Өндөр: 169 cm (5’7″)
Жин: 49 kg (108 lbs)
Цусны бүлэг: B

 

Тайзны нэр: Taeha/Тэха (태하)
Жинхэнэ нэр: Kim Taeha (김태하)
Үүрэг: гоцлол дуучин
Төрсөн өдөр: 1998 оны 6 сарын 3
Өндөр: 163 cm (5’4″)
Жин: 53 kg (116 lbs)
Цусны бүлэг: B

Тайзны нэр: Daisy/ Дэйзи  (데이지)
Жинхэнэ нэр: Yoo Jung Ahn (유정안)
Үүрэг: гоцлол рэппэр, гол бүжигчин, дуучин 
Төрсөн өдөр: 1999 оны 1 сарын 22 
Өндөр: 162 cm (5 ft 3¾ in)
Жин: 45 kg (99 lbs)
Цусны бүлэг: O

Тайзны нэр: JooE/Жүи (주이)
Жинхэнэ нэр: Lee Joo Won (이주원)
Үүрэг: гол рэппэр, гол бүжигчин, дуучин, нүүр царай, хамтлагийн центр буюу гол
Төрсөн өдөр: 1999 оны 8 сарын 18 
Өндөр: 164 cm (5’5″)
Жин: 46 kg (101 lbs)
Цусны бүлэг: O

Тайзны нэр: Ahin/Аин (아인)
Жинхэнэ нэр: Lee Ah In (이아인)
Үүрэг: гоцлол дуучин
Төрсөн өдөр: 1999 оны 9 сарын 27
Өндөр: 160 cm (5’3″)
Жин: 44 kg (97 lbs)
Цусны бүлэг: A

Тайзны нэр: Nayun/Наюн (나윤)
Жинхэнэ нэр: Kim Na Yun (김나윤)
Үүрэг: дуучин, рэппэр
Төрсөн өдөр: 1998 оны 7р сарын 31
Өндөр: 167 cm (5’6″)
Жин: 48 kg (105 lbs)
Цусны бүлэг: AB

Тайзны нэр: Nancy/Нэнси (낸시)
Жинхэнэ нэр: Nancy Jewel Mcdonie (낸시맥도니)
Солонгос нэр: Lee Seung Ri (이승리)
Үүрэг: гол хоолой, гол бүжигчин, центр буюу гол, макнэ
Төрсөн өдөр: 2000 оны 4 сарын 13 
Өндөр: 162 cm (5 ft 3¾ in)
Жин: 46 kg (101 lbs)
Цусны бүлэг: O
 

#KPOP