
Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2026 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгохтэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлажээ.
Их сургуулийн тухай:
Жэжианы их сургууль (Zhejiang University, ZJU) нь БНХАУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд хамгийн эртний боловсролын байгууллагуудын нэг бөгөөд 1897 онд байгуулагдсан Qiushi Academy-аас эхтэй болно.
Хятад улсын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Ханжөү хотод байрлах ЖИС нь 7 факультет, 40 сургуультай бөгөөд 4,600 орчим бүтэн цагийн багш, эрдэмтэд ажилладгаас Хятадын Шинжлэх Ухааны Академийн 27 гишүүн, Инженерийн Академийн 21 гишүүн багтдаг. 7 кампустай ЖИС-д нийт 67,000 гаруй бүтэн цагийн оюутан суралцаж, тэдний 5,500 гаруй нь олон улсын оюутнууд байдаг.
2024 оны Дэлхийн Их Сургуулиудын Академик Жагсаалтад (ARWU) 27-р байрт орсон нь тус сургуулийн инновацад суурилсан соёлыг бататгасан үзүүлэлт юм. ЖИС-ийн судлаачид дэлхийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд үүнд цэвэр эрчим хүч, биотехнологи, ухаалаг хот, дэвшилтэт материал, нарийн оношилгоо-эмчилгээ, дэлхийн нийтийн эрүүл мэнд зэрэг тэргүүлэх чиглэлүүд багтана.
Тэтгэлгийн хамрах хүрээ:
Тавигдах шаардлага:
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Холбоо барих хаяг:
Утас: 51 265104, 51 260636
Цахим шуудан: fr@mddic.gov.mn
ЦАХИМ ХӨГЖИЛ, Инновац, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!