Саран дээр суурин бааз байгуулах НАСА-ийн төлөвлөгөөний тухай


А.Номин | YOLO.MN
ӨНӨӨДӨР

АНУ-ын сансар судлалын байгууллага НАСА саран дээр суурин бааз байгуулах төлөвлөгөөний хүрээнд сар руу илгээх робот буугч, үсэрдэг дрон зэргийн талаар танилцуулав. 

Тодруулбал АНУ ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2029 оноос өмнө саран дээр хүн буулгахаар төлөвлөж буй. 

Сансар судлалын салбарын хамгийн том өрсөлдөгч болох БНХАУ ч мөн 2030 онд саран дээр хүн буулгахаар ажиллаж байгаа юм. 

Энэ оны гуравдугаар сард НАСА саран дээр суурин бааз байгуулах 20 тэрбум ам.долларын өртөгтэй хөтөлбөрийг танилцуулсан. 

Уг баазыг сарны өмнөд туйлд 2032 он гэхэд байгуулахаар зорьж буй бөгөөд суурин бааз нь цөмийн болон нарын эрчим хүчээр ажиллах аж.

Бааз байгуулагдсанаар АНУ шинжлэх ухааны туршилтууд, үнэ цэнтэй нөөцүүд олборлох цаашлаад Ангараг гараг руу аялах боломжийг бүрдүүлэх юм. 

Гэхдээ шинжээчид НАСА-ийн уг хөтөлбөр цаг хугацаандаа хэрэгжих боломжгүй гэж үзэж байна. 

Эхлээд хүмүүсийг буулгахаас өмнө сарны гадаргууг судалж, байршил сонгох зорилгоор робот буугч, үсэрдэг дрон зэргийг илгээх аж. 

Мөн сансрын нисгэгчдийг сарны гадаргуу дээр тээвэрлэх, тоног төхөөрөмж зөөх тээврийн хэрэгслүүд, өндөр чанартай камер зэргийг илгээнэ. 

Энэ мэтчилэн робот төхөөрөмжүүд 25 удаагийн буултаар нийт дөрвөн тонн ачааг саран дээр хүргэх юм байна. Үүний дараа цөмийн болон нарны эрчим хүчний байгууламжууд байгуулахаар төлөвлөжээ. 

Ингээд 2032 он гэхэд хүмүүс саран дээр очоод байрлах боломжтой "хагас-байнгын" баазыг байгуулах зорилготой байгаа аж.

Эх сурвалж: ВВС

#НАСА