Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана


А.Анужин | YOLO.MN
ӨЧИГДӨР

Азийн холимог тулааны хамгийн том холбоо болох "ONE Championship"-д Холимог тулаанч Б.Энх-Оргил ээлжит тулаанаа өнөөдөр /2025.12.05/-нд Бразилын Фабрико Андрадетэй Тайландын Бангкок хотноо өрсөлдөх гэж байна.

Bantamweigh буюу 65.8 кг-ын жин аваргын бүсийг 2023 оноос хойш эзэмшин буй Бразилын "Wonder Boy" хочит Ф.Андрадегийн эсрэг чансааны дөрөвдүгээрт жагсаж буй Монголын тамирчин Б.Энх-Оргил нарын өрсөлдөөн "One Fight Night 38"-ын оргил тулаанаар нэрлэгдээд байна.

Хэрэв тэрээр өрсөлдөгчөө ялбал "One Championship" холбооны аваргын бүс эзэмшсэн Монголын хоёр дахь тулаанч болох юм. 

#Б.Энх-Оргил