Зориг сан "Gap Year Internship" хөтөлбөрөө зарлажээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Зориг сан их, дээд сургуульд орохоосоо өмнө завсар жил авсан залууст зориулсан "Gap Year Internship" хөтөлбөрөө зарлажээ.

Хөтөлбөрийн тухай
"Gap Year" дадлагын хөтөлбөр нь ахлах сургуулиа төгсөөд завсар жил авч буй залууст туршлага хуримтлуулах, ур чадвараа өсгөх боломж олгодгоороо онцлог. Дадлагажигч нь Зориг сангаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд ажиллахын зэрэгцээ нийгмийн хөгжил, залуусын боловсрол, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Та дараах чиглэлээр дадлага хийх боломжтой

  • Төслийн дадлагажигч /Project Intern/ - Зориг сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын багт ажиллах
  • График дизайнер /Graphic Designer/ - Дизайн гаргах, постер бэлтгэхэд хамтарч ажиллах (Figma, Canva дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно)
  • Контент бүтээгч /Content Creator/ - Мэргэжлийн камертай ажиллах, бичлэг эвлүүлэхэд хамтарч ажиллах (Бичлэг хийх болон эвлүүлж байсан туршлагатай бол давуу тал болно)

Дадлага хийснээр

  • Зориг сангийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдэд хувь нэмрээ оруулж, туршлага хуримтлуулах
  • Ардчилал, боловсрол, залуучуудын хөгжил, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр мэдлэгээ нэмэх
  • Салбарын мэргэжилтэн, менторуудтай уулзах
  • Өөрийн сонирхол, давуу талаа олж нээх
  • Дадлагын явцад ур чадвараа хөгжүүлэх. Тухайлбал, цагийн менежмент, харилцаа холбоо, зохион байгуулалт, баримт бичиг боловсруулах, имэйл бичих, оффисын програм дээр ажиллах чадвараа хөгжүүлнэ

Дадлага ажлын цагийн хуваарь:

  • Долоо хоногт 2-3 өдөр зарцуулна
  • Зарим тохиолдолд зайнаас ажиллах боломжтой байх
  • 2025 оны 1-р сар -2026 оны 6-р сар дуустал дадлагын хөтөлбөр үргэлжилнэ;

Хэн хамрагдах вэ

  • Их сургуульд орохын өмнө завсар жил авсан болон санаачилгатай, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй залуус

Өргөдлийн эцсийн хугацаа: 2026 оны 1-р сарын 10-ны 23:59 цаг. Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

#Internship