Lil Pump 10 сая ам.доллар атгаад Улаанбаатарын гудамжаар алхах уу?


Сурталчилгаа | YOLO.MN
2022-07-19

Дэлхийн хамгийн баян залуу репперүүдийн нэг Lil Pump АНУ-ын Миами мужаар боодолтой 100 долларын дэвсгэрт бариад алхдаг талаар та бишгүй л уншиж, үзэж байсан байх.

Тэгвэл тэрээр ирэх наймдугаар сарын 19-ний өдөр Монголд ирж, XMF-ийн тайзыг донсолгохоор болсон билээ. Энэ үеэрээ дээрэмчин тонуул ихтэй Миами мужийн гудамжаар алхдаг шигээ Улаанбаатар хотын гудамжаар 10 сая ам.доллароо атгаад алхахыг ч үгүйсгэхгүй.

Lil Pump сэтгэл нь ихэд хөөрсөн үедээ зүүсэн хэдэн мянган долларын гинж, замбараагүй үнэтэй цаг, барьж яваа доллароо боодлоос нь задлаад ийш тийш цацдаг хөөрүү нэгэн. Монголчууд XMF тайзан дээр гарахад нь дагаж саагиад хамтдаа тэр орой залуу реппертэй гоё байж чадвал магад Lil Pump XMF-ийн тайзнаас буухдаа гэнэт сэтгэл нь хөөрч баахан доллар гаргаж ирээд тайзнаас цацаж ч мэдэх юм шүү. 

#Оддын тухай