YOLO’s Weekend: Энэ долоо хоногт заавал турших 5 ресторан


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР


Долоо хоног бүрийн зорих газруудыг цувралаар хүргэдэг “YOLO’s Weekend” булангийн маань шинэхэн дугаарт тавтай морил. Өмнөх нийтлэлээр бид содон, сонирхолтой таван кафег танилцуулсан бол энэ удаад заавал турших таван рестораныг танилцуулж байна. Тус ресторанууд нь хоолны арвин сонголттой атлаа боломжийн үнэтэй, мөн тав тухтай орчинтой. 

ALBERO

Сошиал хаяг: alberorestaurant
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Мика зочид буудлын 1 давхарт 

Алимны сүмстэй гахайн мах, амтат шаржигнуур пиццанаас эхлээд банштай, ногоотой ясны шөл, өвчүүтэй шөл зэрэг төрөл бүрийн хоол энд бий. Хүйтний эрс эрч чангарч буй эдгээр өдрүүдэд дархлаагаа дэмжиж халуун шөл уухыг хүсвэл ийшээ зочлоорой. Мөн эрүүл хоолыг эрхэмлэгч хэн бүхэнд тусгайлан зориулж хийсэн тахианы бөөрөнхий махтай шөл бий тул гэр бүлээрээ ороход тохиромжтой. 

Итали жороор болгосон, үнэнхүү баялаг орцтой хоолны сонголтуудыг нэг дороос амтлаарай. 

T SALMON 

Сошиал хаяг: t_salmon_japanese_restaurant
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00 - 19:00
Хаяг: Барилгачдын талбай, Занабазарын музейн урд

Шарсан салмон загас, мисогоор амталсан гахайн мах, хар амар загас, терияки тахиа, гахайн махан хуурга, таван төрлийн махан цуглуулга зэрэг Япон Улсын уламжлалт хоолыг эл ресторанаас амтлаарай. Орчин үеийн тохижилттой хэв маяг, цэвэрхэн орчинтой тул тав тухтай мэдрэмжийг өгөх болно.

SOLSOT

Сошиал хаяг: solsot_mongolia
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00 - 02:00
Хаяг: Blue Sky зочид буудлын зүүн урд байрлах ICC tower-ийн I давхарт

Өмнөд Солонгосын алдарт "SOLSOT" сүлжээ рестораны Монгол дахь анхны салбараар та зочлоорой. Эртний солонгос хоолыг санагдуулам ширмэн тогооны амтат хоолноос эхлээд Солонгосын бүхий л төрлийн амтат хоолнуудыг амтлах боломжтой. Мөн тав тухтай орчинтой тул найзуудаараа хөгжилдөхөд тохиромжтой.  Хоолны менюнээс нь бяслагтай такгалби болон стейкийг нь санал болгоё.

LA VIVA 

Сошиал хаяг: laviva_restaurant
Цагийн хуваарь: Даваа - Баасан 11:00 - 02:00, Бямба - Ням 11:00 - 23:00
Хаяг: Сүхбаатарын талбайн урд, Гранд оффисын 1-р давхар

Шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд гэр бүл, ажлын хамт олон, найз нөхдөөрөө шинэ оноо угтах газар хайж байгаа бол тус рестораныг санал болгож байна. Энэхүү ресторанд Европ, монгол төрөл бүрийн хоол гардаг бөгөөд кеттеринг үйлчилгээтэй. 30-500 хүний өдрийн хоол, хүндэтгэлийн зоог, багц хоол зэрэг төрөл бүрийн кеттеринг үйлчилгээг мэргэжлийн түвшинд гэрээлэн нийлүүлдэг тул баяраа тэмдэглэхэд тохиромжтой. 

MICHELLE 

Сошиал хаяг: michelle_restaurant_ub
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00 - 00:00
Хаяг: Blue Sky зочид буудлын зүүн урд байрлах ICC tower-ийн IV давхарт

Романтик үдшийн болзоо, найзуудтай хөгжилдөх хөнгөн уур амьсгалыг нэгэн дор цогцлоосон газар бол Michell ресторан. Хотын яг төвд байрлах энэ газарт болзоход хамгийн тохиромжтой. Мөн долоо хоног бүрийн төрөл бүрийн уран бүтээлчид ирж, өөрсдийн уран бүтээлүүдээ сонордуулдаг тул амралтын өдрөөрөө ая тухтай өнгөрүүлэхэд тустай. Тус рестораны Rigatoni Sirloin Steak Pasta нь алдартай аж. 

Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй. 

#YOLO’s Weekend