Та “Zootopia 2” киног үзэх ёстой юу?


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Бараг л 10 гаруй жилийн дараа Дисней компани араатан амьтад болон өвсөн тэжээлтнүүд хамтдаа эв найрамдалтай амьдардаг Zootopia хүүхэлдэйн киноны хоёр дугаар ангийг эцэст нь нэг үзэгчдийн хүртээл болголоо. Тэгвэл хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийн тухай кино шүүмжлэгчид аль хэдийн үнэлгээгээ өгөөд эхэлсэн байна. Эдгээр шүүмжүүдээс та магадгүй киног үзэх ёстой үгүйгээ шийдэж болох юм.

Zootopia нь мөрдөгч туулай Хоппс, зальтай үнэг Ник хоёр хэрхэн нэгэндээ итгэж сурч байгаа талаар гардаг бол киноны дараагийн анги нь тэд хэрхэн нөгөөгөө хүндэлж сурч байгааг харуулж өгчээ... Үйл явдлын хувьд инээдэм болон гэмт хэргийн төрөл женерийг хольж харуулдгаараа онцлогтой ч хамгийн чухал нь хүүхэлдэйн киногоор дамжуулан өнөөгийн нийгмийн асуудлуудыг гаргаж ирдэгт бид баяр хүргэх ёстой. Zootopia хотод амьдрал үргэлж буцалж байдаг тул хотын өөр өөр бүсүүдэд зориулсан хязгааргүй олон түүхийг бүтээж болмоор. Гэсэн ч тэр олон боломжуудаас гол, онцгой түүхийг олж авна гэдэг хэцүү. Гэхдээ кино багийнхан уг бэрхшээлийг амжилттай даваад гарчээ.

-           Peter Debruge, Variety

Zootopia 2 нь үнэхээр хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн байсан бөгөөд сүүлийн жилүүдэд Диснейгээс дутагдаад байсан тэр л уран бүтээлийн зайг нөхөж өгсөн гэж бодож байна. Киноны илэрхийлэх гээд байгаа санаа нь үнэхээр утга учиртай ба үүнийгээ Хоппс, Ник хоёрын харилцаагаар дамжуулан маш үзэсгэлэнтэйгээр харуулжээ. Кино хүлээлтэд хүрч чадсан уу гэж үү? Тийм ээ, би одоо дараагийн ангийг нь тэсэн ядан хүлээж байна.

-           Kate Erbland, IndieWire

Zootopia 2 бол Диснейн цуврал хүүхэлдэйн кинонуудын хамгийн шилдэг нь байх. Уг кино нь эхний ангийнхаа үзэгчдэд таалагдсан бүхий л хэсгүүдийг буюу маш олон амьтадтай холбоотой хошигнолууд, Шакирагийн дуу болон санаанд оромгүй хорон санаатан гэх мэтийг хэвээр нь хадгалж үлдээсэн байсан. Гэхдээ миний бодлоор Zootopia 2 нэгээсээ илүү гүн утгыг харуулсан, эмх цэгцтэй кино болж чаджээ.

-           Carlos Aguilar, Los Angeles Times

Кино бол үнэхээр удаан хүлээлтэд нийцсэн тийм л магтам болсон байна. Тун ухаалаг хошигнолуудыг шигтгэж өгсөн байсан бөгөөд сэтгэл хөдөлгөм мөчүүд ч маш их байсан. Эхний анги дээрх хамгийн хөгжилтэй хэсэг нь банканд ажилладаг хоёр удаан баавгайны харилцан яриа байдаг шүү дээ. Тэгвэл  Zootopia 2 дээр үүнээс дутахааргүй хошигнол олон удаа тохиолдох тул элгээ мэдэж үзээрэй л гэж хэлье. Киноны найруулагчид болох Жаред Буш, Байрон Ховард хоёрт баяр хүргэе.

  • Frank Scheck, Hollywood-ийн сурвалжлагч

Zootopia 2 нь эхний ангийнхаа ид шидийг тэр чигт нь эргүүлэн авчирсан бөгөөд Zootopia ертөнцөд илүү сэтгэл догдлом дитайлуудыг нэмж өгчээ. Яг л бусад Диснейн сайн кинонуудын нэгийн адилаар Zootopia 2-ийн агуулга нь харагдаж байгаагаасаа илүү гүн гүнзгий утгыг агуулсан байсан. Кино бол яах аргагүй арван жилийн хүлээлтийг давсан болж чадсан. Бид дахин ирээдүйд Ник, Хоппс, Гейри гурвыг харна гэж найдаж байна.

-Rachel Leishman, The Mary Sue

Zootopia 1 үнэхээр хөгжилтэй байсан болохоор эхний ангиасаа арван жилийн дараа гарч байгаа мөртлөө Zootopia 2 яг л өмнөх шигээ хөгжилтэй, хайр татам, сэтгэл хөдөлгөм байж чадсан нь үнэхээр гайхмаар. Zootopia 2-ийг зүгээр л нэг мөнгө олох зориулалтаар хайр найргүй, уйтгартай сэтгэлээр хийгээгүйд нь үнэхээр талархаж байна. Кино нь хошигнол, тулаан, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан бөгөөд төгсгөлийн хэсэгт Ник, Хоппс хоёрын харилцаа хэрхэн гүн холбогдож буйг харуулдаг.

-Sandie Angulo Chen, Common Sense Media

Zootopia 2 нь элэг хөшөөм хошигнолууд, сэтгэл хөдөлгөм үзэгдлүүд болон тун гүнзгий сэтгэгдэл төрүүлэм үйл явдлаараа “чанартай” кинонуудын нэг болж чаджээ. Энэхүү Zootopia-ийн үргэлжлэл цуврал нь яг л хүмүүсийн Диснейгээс хүсэн хүлээдэг тэр л элементийг өөртөө агуулсан тул бүхий л насны үзэгчид үзэхэд тохиромжтой кино болсон байна. Товчоор хэлбэл, гайхалтай.

-Matt Oakes, Silver Screen Riot

Сайн кино гэх нэр зүүхийн тулд дэлгэцийн уран бүтээл бүр шинийг санаачилсан, шинийг үзүүлсэн байх шаардлагагүй гэдгийг бид Zootopia 2-оос харж болно. Хүүхэлдэйн кино нь хурдан өрнөлтэй, хөгжилтэй тул арваас доош насны хүүхдүүдэд маш их таалагдах байх. мөн зөвхөн хүүхдүүд ч гэлт үгүй эцэг эхчүүдийг ч зугаацуулж дөнгөх хэсгүүд нэлээдгүй байсан шүү.

-Christopher Lloyd, The Film Yap

Яг л эхний анги шигээ Zootopia хоёрдугаар анги нь Ник, мөрдөгч Хоппс хоёрын нөхөрлөлийг голлосон байсан. Киноны өнгө үзэмж, зураглалтай ярих юм байхгүй бөгөөд үнэхээр хөгжилтэй.

-Tyler Taing, Discussing Film

Жаред Буш, Байрон Ховард хоёрын найруулсан Zootopia 2 нь эхний киноноосоо бага зэргийн сул байсан бөгөөд угаасаа ч цуврал кинонууд анхны киногоо гүйцэх нь ховор байдаг. Гэхдээ Ник, Хоппс хоёрын харилцаа үнэхээр сонирхол татам. Магадгүй энэ л киног үзэх гол шалтгаануудын нэг байх. Амьтдын тухай хөгжилтэй адал явдлыг үзэхийг хүсэж байгаа хүмүүст яг тохирсон кино.

  • Jake Coyle, Associated Press

Сайн мэдээ гэвэл энэ удаад Дисней хөдөлмөрийн мөлжлөгийн талаарх асуудлыг өмнөхөөсөө илүү дээр харуулж чадсан. Муу мэдээ нь кино нь тийм ч хайрцгаасаа хальж гарсан мэт санагдсангүй, том дэлгэцийн бүтээл гэхээсээ илүү Дисней пласын зурагтын нэвтрүүлэг шиг л санагдлаа.

  • Caroline Siede, AV Club

Мэдээж кинонд зарим нэг хөгжилтэй хэсэг байсан уу гэвэл тийм. Гэхдээ хошигнолууд нь нэг л явцгүй, сэтгэлд хүрсэнгүй. Энэ киног гэр бүлийн аяллаар эцэг эхчүүд хүүхдүүдээ саатуулахын тулд iPad дээр тавьж өгөхөд яг тохирсон мэт санагдлаа. Үүнд ямар ч буруу зүйл байхгүй ч зүгээр л кинонд ямар ч амьдрал алга.

  • Peter Bradshaw, Guardian

Zootopia 2 хэтэрхий их хичээсэн кино болжээ. Чанга дуутай үзэгдлүүд, хурдан хөдөлгөөн, болон хэт их энерги нь заримдаа киног залхмаар болгодог сул талтай. Тиймээс ч үзэгчдэд киног ойлгоход хэцүү байж болох юм.

  • Soren Anderson, Seattle Times

Эх сурвалж: Rotten Tomatoes

#Zootopia 2