ЭРҮҮЛ МЭНД: Бэлгийн ариун цэврийн талаар ЗОХИХ ёсны мэдлэгтэй болох нь


Б.Нямдарь | YOLO.MN
2021-03-19

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

Та бүхэнд ЕБС-ийн 7-р ангийн Эрүүл мэнд хичээлийн "Бэлгийн ариун цэвэр" сэдвийн интерактив жишиг хичээлийг хүргэж байна.

Тус хичээл нь охид хөвгүүдийн нүүрний арьс арчилгаа, биеэс эвгүй үнэр гарахад ямар арга хэмжээ авах, бэлгэ эрхтэнээ хэрхэн угаах, хүнд болон хөнгөнөөр бие засахдаа юуг анхаарах зэрэг бэлгийн ариун цэврийн талаарх сорилт бүхий асуултуудаар дамжуулж зөвлөгөө хүргэх интерактив хичээл юм.

Жишээ нь охидын биений юмны мөчлөг хэд хоног байдаг, ямар ариун цэврийн хэрэглэл тохиромжтой, хэдэн цагийн дараа солих ёстой зэрэг мэдлэгийг олгоно. Харин хөвгүүдэд нойтон зүүд гэж юу болох, энэ нь хэвийн үзэгдэл гэдгийг ойлгуулахаас гадна шодойг ямар дарааллаар хэрхэн угаах ёстой зэрэг бэлгийн ариун цэврийн бүхий л мэдлэгийг багтаажээ.

Энэхүү интерактив хичээлийг дундаас дээш ангийн сурагчид ч хийж болох ба казах болон тува хэлээр хүлээн авч болохоос гадна сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж дохионы хэлтэйгээр хүрч байна. 

Та эрүүл мэнд хичээлийн "Бэлгийн ариун цэвэр" интерактив хичээлийг хийх бол ЭНД дарна уу. 

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Энэхүү хамтарсан хөтөлбөр нь Нидерландын Вант Улс, Данийн вант Улс, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Шинэ Зеланд Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Исланд Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газруудаас НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх санд оруулсан хандивын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн болно.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал