Өвөл тохиромжтой 25 цэмцгэр маникюр


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өвөл гялалзсан өнгө, мөстсөн мэт хумс нь энгийн атлаа дэгжин харагддаг. Энэ улиралд туршаад үзэх 25 өвлийн цэмцгэр маникюрын санааг хүргэж байна.

Максимализм

Савантай мэт хумс, сүүн хумс, clean-girl бүгд албан ёсоор дууслаа. Өвөл бол эсрэг хувьсгалын үе: тод өнгө, хээ хуар, ямар ч даруухан зүйл байхгүй.

Хэрвээ та зөөлөн нейтрал өнгө хайж байгаа бол — энд байхгүй.

Мөстсөн хумс

Өвлийн мөстсөн хумс нь тухайн улирлын ид шидийг өгөх мэт мэдрэмжийг мэдрүүлдэг. Мөсөн гялбаа нь цасан ширхгийг санагдуулж, өвлийн өглөөний хүйтэн мэдрэмжийг өгдөг. Гялалзсан цасан ширхэг эсвэл нарийн саа давхарлан будаж, давхарласан, мөстсөн мэт эффект үүсгээрэй.

Саа (Glitter)


Цэгтэй хээ (Polka dot)

Polka dot хээ бол 2025 оны томоохон nail trend. Та хүссэнээрээ өөрийн хэв маягт тохируулж хийлгээрэй.

Бор өнгийн хумс

TikTok-д #brownnailpolish hashtag нь 4.6 сая үзэлттэй бөгөөд энэ өнгө ямар алдартайг баталж байна. Бор өнгийн хумс нь карамель, тоффи, шоколадан бор зэрэг олон янз бий. Энэ өнгө нь олон зүйлтэй зохицдог учир ямар ч төрхийг шууд дэгжин болгоно.

Яст мэлхийн хуяг шиг хээтэй хумс (Tortoiseshell nails)

Tortoiseshell маникюр нь салоны эрэлттэй загваруудын нэг, мөн Pinterest-т  зонхилдог. Энэ загвар нь сонгодог яст мэлхийн хуяг шиг нарны шилийг санагдуулам тансаг, дэгжин хэв маягийг өгдөг. Эффект үүсгэхийн тулд эхлээд зөөлөн улбар шар эсвэл карамель өнгийн суурь тавина. Дээр нь бороор будаад,  хар толбонуудаар давхарлан будаарай. Энэ загвар нь тэгш бус, байгалийн мэт хэлбэрүүдэд оршдог тул толбонуудаа төгс тэгш болгох гэж санаа зовох хэрэггүй.

Барокко хумс

Эрдэнийн чулууны өнгөт лакыг жижиг гялтганасан чулуун наалттай хослуулбал хумс чинь яг үнэт эдлэл шиг тансаг, гоёмсог харагдана. Хэрвээ зөөлөн төрх хүсвэл богино хумсан дээр хумс бүрт 1–2 жижиг чулуу наахад хангалттай. 

Гүн ногоон болон velvet ногоон хумс

Хар ногоон хумс албан ёсоор “тренд” гэдэг статусаа эзэлсэн. Байгалийг санагдуулам, witchy vibes агуулсан, эсвэл шинэлэг зүйл туршмаар байгаа хүмүүст тохиромжтой. Bronze-той оливоос эхлээд бараг хар шөнийн ногоон хүртэл энэ өнгө маш олон.

Мөн маш их зохицолтой: нейтрэл, металлик, пастель, хурц өнгүүдтэй ч гайхалтай харагдана. Френч үзүүр, шинэ жилийн загвар, abstract art — ямар ч хэв маягт хар ногоон хумс супер зохино.

Улбар шар хумс

Хэрэв та уламжлалт гялалзсан өнгөнөөс өөр зүйл хайж байгаа бол дулаан бронз-улбар шар өнгийг туршаад үзээрэй. Энэ өнгө нь баярын уур амьсгалыг харуулахын зэрэгцээ содон харагдана.

Өвлийн баярын үеэр төгс зохицохоос гадна бусдаас содон хумстай байх боломжийг олгоно. 

#маникюр #өвлийн маникюр