SM Entertainment: aespa-ийн Winter-тэй холбоотой гүтгэлэг, доромжлолын эсрэг хуулийн арга хэмжээ авна


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

BTS-ийн Jungkook-той холбоотой болзооны цуурхлын дараагаар aespa-ийн Winter нь сэтгэгдэл, дайралтын бай болсонтой холбоотойгоор агентлаг нь хууль эрхзүйн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.

Өнөөдөр SM Entertainment албан ёсны мэдэгдэл гаргаж, "KWANGYA 119-өөр ирсэн мэдээллүүд болон манай компанийн өөрсдийн хяналт шалгалтын үр дүнд, уран бүтээлчийн маань эсрэг удаа дараалан гарч буй худал нийтлэл, сэтгэгдлүүдийн (дарамт, гүтгэлэг, хувийн дайралт, доромжлол, хувийн нууцад халдах) ноцтой байдалд хүрлээ.

Тухайлбал DC Inside, Women’s Generation, Nate Pann, Instiz, TheQoo, Instagram, X (хуучнаар Twitter), YouTube зэрэг платформуудад Winter-ийг гутаасан олон нийтлэл, гутаан доромжлох, бэлгийн дарамт үзүүлэх зорилготой нийтлэлүүдийг бид олныг илрүүлсэн.

Эдгээр нийтлэл, контентуудыг нягтлан шалгасны дараа бид хууль эрхзүйн арга хэмжээг шат дараатайгаар авах болно. Та бүхнийг ийм зохисгүй үйлдэлд оролцохгүй байхыг анхааруулж байна. Бид цаашид ч уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалахад бүхий л талаар хүчин чармайлт гаргах болно." гэжээ.

#Jungkook #Winter