“Барби” кино хамгийн их орлого олжээ


Б. Чимэг | YOLO.MN
2023-07-25

Ягаан өнгө моодонд орж, хувцас үйлдвэрлэгчид ягаан цуглуулгууд гаргаж байна. Та гүүглд Барби гэж бичин, хайвал танд ягаан өнгөтэй хуудас харагдана. Энэ нь өнгөрсөн долоо хоногт үзэгчдэд хүрсэн, “Барби” кинотой холбоотой.

Энэ киноны гол дүрд Маргот Робби, Райн Гослин нар тоглож, Грета Гэрвиг найруулжээ. Энэ нь Барби хүүхэлдэйн түүхийг өгүүлэх, анхны адал явдалт, уран сайхны кино бөгөөд дэлгэцэд гарснаас хойш хамгийн өндөр орлоготой кино жагсаалтыг тэргүүлэв.

Хэрэглээний нийгэм, капитализмын бэлэг тэмдэг болсон энэ хүүхэлдэй 64 настай. Энэ хүүхэлдэйгээр тоглож өссөн хүмүүст хүссэн бүхнээ ав гэсэн уриа танил сонсогдоно.

Гэвч өнгөрсөн хугацаанд бодит байдлаас хэт зөрүүтэй, төгс бие галбиртай, дандаа тансаг бараа бүтээгдэхүүн сурталчилдаг, цагаан арьстнуудыг л дүрсэлдэг, арьс өнгөөр ялгаварладаг гэх мэт гэх шүүмжлэлүүд гарсан. Мөн хүүхдийн хоол идэх дуршлыг бууруулдаг, сэтгэцийн асуудал үүсгэдэг хэмээн судлаачид баталсаар ирсэн юм.  

Тус хүүхэлдэйг үйлдвэрлэдэг “Маттэл” компани шүүүмжлэлийн дагуу өөр арьс, үс, биетэй, тэргэнцэртэй, дауны синдромтой, сонсголын төхөөрөмжтэй, хүйс нь тодорхойгүй хүүхэлдэйнүүд үйлдвэрлэжээ. Тэд нэг минутад 100-аас дээш ширхэг хүүхэлдэй борлуулдаг аж. Гэвч 1990-ээд онд борлуулалт нь оргил үед хүрч байв.      

Кинонд ч олон үндэсний Барби бий. Харин гол дүрийн Барби буюу Маргот Робби шар үстэй, цэнхэр нүдтэй бөгөөд бодит дэлхийд аялахаар ирдэг. Гэхдээ энэ кино хүүхдүүд биш насанд хүрэгчид рүү чиглэжээ. Киноны зар сурталчилгаанууд “Барби хүүхэлдэй сайн” гэсэн агуулгыг түгээж, ээж аавуудыг хүүхдэдээ Барби худалдан авахыг уриална.

Түүх сөхвөл хамгийн анхны Барбиг 1959 онд хар цагаан өнгийн усны хувцастайгаар, Кэнийг 1961 онд үйлдвэрлэжээ. Насанд хүрсэн хүн шиг биетэй, анхны хүүхэлдэй болсон байна.

Эх сурвалж: BBC

#нийтлэл