Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (10.25-10.31)


Миау | YOLO.MN
2021-10-22

YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.


1. МУИС: СҮМИТОМО КОРПОРАЦИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Материал хүлээн авах эцсийн хугацаа: Арваннэгдүгээр сарын 1-ний 12:00 цаг хүртэл

Тайлбар: МУИС-ийн оюутнууд анхаараарай. Сүмитомо корпораци жил бүр МУИС-ийн бакалаврын түвшний 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч тэтгэлгээ төгсөх хүртлээ үргэлжлүүлэн авдаг онцлогтой.

Энэ удаад 19 суралцагч тэтгэлгээ үргэлжлүүлэн авах тул 11 суралцагчийг шинээр сонгон шалгаруулж тэтгэлэгт хамруулах юм байна. 

Та ЭНД дарж тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


2. АНХАН ШАТНЫ ХЯТАД ХЭЛ

Хэзээ: Аравдугаар сарын 25-ны 19:00 цагт

Хаана: Цахимаар

Зохион байгуулагч: Lingo Cafe

Тайлбар: Энэхүү нэг удаагийн цахим сургалтыг Lingo Cafe-гийн хамт олон үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байгаа юм. 

Хятад хэл сурахыг хүсэж байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй, аль эсвэл өмнө нь суралцаж байсан ч мартчихсан хэн бүхэнд нээлттэй гэнэ. Энэхүү сургалтад хамрагдсанаар хятад хэлний үндсэн дөрвөн дуудлага, өгүүлбэрийн бүтэц, өдөр тутмын үг хэллэгийн талаар судлах боломжтой. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


3. ӨӨРЧЛӨЛТӨД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО ХАКАТОН

Хэзээ: Аравдугаар сарын 29-ний 08:00 цагт

Хаана: Цахимаар

Тайлбар: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж буй "Өөрчлөлтөд Залуусын Оролцоо" хакатонд та бүхнийг оролцохыг урьж байна.

Хакатоны бүртгэл 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр хүртэл явагдах тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


4. "ХАРАХ ӨНЦӨГ" ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Аравдугаар сарын 31-нийг дуустал

Хаана: Хаан Галерей

Зохион байгуулагч: Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг

Тайлбар: Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг байгуулагдсаны нэг жилийн ойн хүрээнд энэхүү үзэсгэлэнг Хаан галерейд зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэнд Б.Баяр, Д.Октябрь, Г.Ган-Өлзий, С.Нацагдорж, Б.Эрдэнэбулган, Ш.Төмөрсүх, Т.Рэгзэн, Э.Ганбаяр болон Ч.Итгэл нарын өөр өөрийн өнгө төрх бүхий 70 орчим бүтээлүүд тавигдах юм.

Хамгийн сайхан нь энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид Монголын сайхан байгалийн зургуудыг толилуулахаас гадна хариуцлагатай аялал жуулчлалыг сурталчилж байгаль орчиндоо ээлтэй хоггүй аялах уриалгыг гаргасан байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


5. ЕВРОПЫН КИНО НААДАМ

Хэзээ: Аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 21

Хаана: Цахимаар

Тайлбар: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Европын кино наадам нь Европын шилдэг кино бүтээлүүдээр дамжуулан Европын соёлын онцлог, олон ургалч байдал, үнэт зүйлсийг харуулахыг зорьдог. 

Энэ удаагийн наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах юм байна. Эдгээр бүтээлүүдээс 13 киног монгол дуу оруулалтай, гурван киног монгол хадмал орчуулгатай, есөн киног англи хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзээрэй.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


6. БИCYBERCOOL

Тайлбар: Бид цахим дээрэлхэлтийн асуудлыг хангалттай хэмжээнд хөндөхгүй байгаагаас болж хүүхдүүд энэ зүйл зөвхөн өөрт нь тохиолдож байна гэж бодон ичиж, цаашлаад өөрийгөө буруутгах нь ч бий. 

Оюунлаг Монгол Хүн ТББ, Австралийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэйгээр БиCyberCool цахим аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд олон нийтийн цахим дээрэлхлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготойгоос гадна үүнээс сэргийлэх болон бусад зөвлөмжийг хүргэж байгаа юм. 

Фэйсбүүкээр БиCyberCool гэж хайн бидэнтэй нэгдээрэй.

#Мэдээ #Үйл явдал #Эвент