Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана


Б.Нямдарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан бөгөөд өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь  асаана. Тодруулбал,

  •  Д.Сүхбаатарын талбай
  •  БГД-15-р хороо, Байгаль эх цогцолборт
  • БЗД-4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд Хөлбөмбөгийн талбай болон Жуковын талбайд
  • Багануур дүүрэг- Нацагдоржийн талбай буюу төв талбай болон 4-р хорооны төв талбайд
  • Багахангай дүүрэг- Төв талбайд
  • Налайх-Соёлын ордны урд талбайд
  • СБД-Цэрэндоржийн гудамж
  • СХД-Улсын хүүхэд залуучуудын театрын гадна болон Саппоро төвийн урд талбайд
  • ХУД-Ажилчны алдар талбай болон Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнд
  • ЧД-Тусгаар тогтнолын талбайн сүлд модыг асаана.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

#сүлд мод