IU, Park Seo Joon нарын хамтрал тун удахгүй


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-03-13

К-драма үзэгчдийн хүсэн хүлээсэн IU, Park Seo Joon нарын хамтран тоглосон “Dream” кино энэ оны Дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй гэнэ.

Зохиолын хувьд хөлбөмбөгчин Hong-Dae (Park Seo-Joon) гэнэтийн хэрэгт нэр холбогдож, сахилгын шийтгэл хүлээснээр түүнийг хөлбөмбөгийн тусгай шигшээ багийн дасгалжуулагчаар томилдог.Энэ баг огт бөмбөг барьж үзээгүй орон гэргүй хүмүүсээс бүрдсэн бөгөөд орон гэргүй хүмүүсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Найруулагч болох хүсэл эрмэлзэлтэй Lee So-Min (IU), дасгалжуулагч Hong-Dae (Park Seo-Joon) нарын адал явдал хэрхэн өрнөх бол?

Эх сурвалж: KoreanUpdates, Wikipedia

#Кино урлаг