

Конрад-Аденауэр Сан (КАС), Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим болон Биологийн тэнхимтэй хамтарсан “Байгаль орчны сэтгүүл зүй”-н магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Хөтөлбөрийн зорилго:
Байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх;
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
2 жил
Хөтөлбөрийн агуулга
Судалгааны магистрын хөтөлбөр нь нийт 35 кредит. Үүнд, Танхимын хичээл, Судалгааны аргазүйн хичээл, Байгаль орчны сэтгүүл зүйн мэргэжлийн заавал судлах ба мэргэшүүлэн сонгох хичээл болон олон улсын сэтгүүлзүйн хичээл, эрдэм шинжилгээний ажил, магистрын судалгааны ажил байна.
Шалгуур үзүүлэлтүүд
Эдгээр үзүүлэлтийг хангаж байвал та дараах материалуудыг монгол хэл дээр бүрдүүлэн 2025 оны 12 дугаар сарын 21-ний 23:59 цагаас өмнө өргөдлийн маягтыг онлайнаар бөглөж бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал
Тэтгэлэгийн өргөдөл хүлээн авах хүлээн авах сүүлийн хугацаа:
2025 оны 12 дугаар сарын 21-ний 23:59 цаг
Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөж, бүртгүүлнэ: https://form.jotform.com/242553946199066
Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг дараах хаягаар хүлээн авна: Zaya.sengee@kas.de
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!