"Physical: Asia"-ын найруулагч Жан Хоги найз бүсгүйдээ Ёлын аманд гэрлэх санал тавьж байжээ


Г.Тэгшсүрэн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Дэлхий даяар 300 сая гаруй үзэгчтэй Netflix-ийн "Physical: 100" болон "Physical: Asia" цувралуудыг санаачлагч, найруулагч Жан Хоги, эдгээр шоуны Монголын болон олон улсын шилдэг оролцогчдын төлөөлөл, мөн Монголын багийг амжилттай оролцуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Spark Agency Mongolia”-ийн захирал Э.Дөлгөөн нарыг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзжээ. 

Улсын арслан Б.Орхонбаяр “Манай ерөнхий продюсер Жан Хоги маань Монголд их гоё дурсамжтай юм байна. Найз бүсгүйдээ Ёлын аманд гэрлэх санал тавьж байсан юм билээ. Монголд аялж байхдаа ийм тод дурсамж үлдсэн тул "Physical: Asia"-ын элсэн манхан руу авирдаг даалгаврын санааг авсан гэж өөрөө хэлсэн” гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ удаад цасан дундуур явж байгаад санаа авчихвал” гэжээ.

"Physical: Asia"-ын найруулагч Жан Хоги “Монголд байх хугацаандаа үнэхээр их тусламж, дэмжлэг авсан. Мөн Монголын баг Солонгосын багийг урьж хамтран ажилласан зэргээс шалтгаалж солонгосчуудын анхаарлыг ч маш их татсан. Тиймээс бид Монгол Улсыг Netflix-ээр илүү өргөн хэмжээнд таниулах дараагийн нэвтрүүлгийг Монголд хийхээр болсон. Энэ удаагийн нэвтрүүлэгт бид Монголын олон газраар хамт аялж монгол соёл, гэр бүлийн уламжлал, үндэсний спорт зэргийг дэлхий дахинд илүү сайн танилцуулж чадна гэж бодож байна” гэв.

#Physical Asia