"Single’s Inferno 2" шоуны оролцогч Lee So-e, Jisoo нар нэг кинонд


Х.Даваахүү | YOLO.MN
2023-02-02


БНСУ-ын контентууд сүүлийн жилүүдэд эрчээ авч, орон орны үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ. Тэр тусмаа өнгөрсөн жил нээлтээ хийсэн Netflix-ийн “Single’s Inferno” реалити шоу нэвтрүүлэг юм. Тус шоу нь ганц бие халуухан охид, залуус там хэмээн нэрлэх арал дээр амьдарч нэгнийхээ сэтгэл татам байдлаар хайраа олох ёстой. Нэгнээ сонгосон хосууд диваажинд нэг шөнийг хамт өнгөрүүлэх боломжтой болох бөгөөд оролцогчдын хооронд сонирхолтой романс үүсэх болно. Олны дунд шуугиан дэгдээж буй уг  шоуны  үзэлт  нь өдөр ирэх тусам өсөж амжилттай болсноор  дахин хоёрдугаар бүлгийг хийсэн билээ. 

Энэ удаагийн оролцогчид ч өмнөх дугаарын оролцогчидтой адил сонирхолтой, царайлаг мөн өрсөлдөөнтэй оролцож дууслаа. 
Тэгвэл энэ удаа шоунаас үзэгчдийн хайрыг булаасан Lee So-e оролцогчийг онцолж байна.  Түүний тууштай, үнэнч зан чанар, сайхан сэтгэл, эгдүүтэй төрх нь олны дунд нэр хүндийг авчраад байна. Тэрээр жүжигчний мэргэжлээр сурч буйгаа шоуны үеэр хэлсэн. Гэтэл Lee So-e-н хэд хэдэн тоглосон кинонд “Snowdrop” багтжээ. Энэхүү кинонд Солонгос төдийгүй дэлхийд алдартай болсон Blackpink хамтлагийн гишүүн Kim Jisoo гол дүрийг бүтээсэн билээ. 

Lee So-e киноны хэсэгт богино хугацаанд үзэгдээд өнгөрдөг ба дотуур байрны оюутнууд эгнэж зогсдог хэсэгт гардаг байна. Мөн “First Responders”, хоёрдугаар бүлгийг нь тэсэн ядан хүлээж буй “Glory” гэх олон ангит кинонуудхд хохирогчийн дүр тус тус бүтээжээ. Хэрвээ Lee So-e жүжигчнээр мэргэших, цаашид ажиллах гэж буй бол “Single’s Inferno” нэвтрүүлэг түүний хувьд карьерын маш том давуу тал болсон байна.

Эх сурвалж: koreaboo

 

#Кино урлаг