

Сүүлийн үед BTS хамтлагийн Jungkook aespa хамтлагийн Winter гэх мэт хэд хэдэн эмэгтэйчүүдтэй хайр дурлалын цуурхалд өртөөд буй. Энэхүү нийтлэлээрээ энэ бүхэн яг хэзээ, яаж эхэлсэн талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно.
1. 2025 оны 07-р сар
Хамгийн эхний үерхлийн цуурхлын шуугиан өнгөрсөн зун Nate Pann дээрх пост олон нийт дунд хурдацтай тархсанаар эхэлсэн. Постны эзэн Jungkook, Winter хоёрын тоглолтын үеэр зүүдэг чихэвч хос чихэвч байсан мөн тэд хос малгай өмсөж явж байгаагаар хэд хэдэн удаа камерт өртсөн хэмээн хэлсэн байна. Түүнийхээр хоёр алдартны фитнест явах дуртай байдал нь ч үерхлийнх нь нотолгоо юм гэжээ. Тухайн үедээ энэ таамаглалууд олны тохуурхлыг хүргээд л өнгөрсөн байдаг.


Мөн оны долоон сард цахим хэрэглэгчид Jungkook, Winter хоёрыг ижил өнгөөр хумсаа будсан байгааг анзаарсан юм. Эхлээд Jungkook нисэх онгоцны буудал дээр чигчий хуруугаа хар, ядам хуруугаа гүн үзмэн ягаан өнгөөр будсанаар харагдсан бол үүнээс тийм ч их удалгүй Winter үзүүлбэрийнхээ үеэр яг адил загвараар хумсаа будсан байгаа нь фенүүдийн хараанаас зүгээр ч нэг гараагүй байна.

Үүгээр ч зогсохгүй Jungkook инстаграм хаягийнхаа нэрийг @mnijungkook болгож өөрчилсөн нь ихэнх хүмүүсийн дунд “mni” гэдэг нь Winter-ийн жинхэнэ нэр болох Minjeong-ийг илэрхийлж байгаа бөгөөд инстаграмын нэрний утга нь “MinJungkook” гэж байгаа юм байна хэмээх ойлголтыг төрүүлсэн. Гэхдээ фенүүд Jungkook инстаграмаа анхандаа @imjungkook буюу яг Winter-ийн инстаграм хаягтай ижил @imwinter болгох гэж байсныг нь тэр даруй олж мэдсэн билээ.

2. 2025 оны 08-р сар
Наймдугаар сарын 09-нд Winter инстаграм постныхоо арын дэвсгэрт Novo Amor-ийн “Weather” дууг сонгосон байсан. Хэдэн өдрийн дараа буюу наймдугаар сарын 14-нд Jungkook мөн л Novo Amor-ийн “Weather”-ийг инстаграм story-доо нийтэлжээ.

3. 2025 оны 10-р сар
Аравдугаар сарын эцсээр Jungkook live хийж байхдаа Winter-тэй хос гэж хэлж болохуйц хэд хэдэн зүйлсийг зүүсэн байгаа нь харагдсан байна. Жишээ нь, хос бугуйвч, ижил утасны гэр гэх мэт.

4. 2025 оны 11-р сар
Арван нэгдүгээр сарын эхээр Nate Pann-д нийтлэгдсэн пост ахиад л олонд хүчтэй тархжээ. Постны эзэн Jungkook-ийн live-ийнхаа үеэр дурдсан пицца Winter-тэй холбоотой гэнэ. Учир нь Winter instagram story-доо пиццаны зураг оруулсан болохоор гэж ээ. Энэхүү пост яг л сонсогдож байгаа шигээ инээдэмтэй байсан тул мөн л шоолуулаад өнгөрсөн байдаг. Гэхдээ тус сард гарсан ганцхан үерхлийн цуурхлын баримт энэ биш юм шүү.

Зарим интернэт хэрэглэгчид өөрсдийнхөө таамгийг нотлохоор хэд хэдэн баримтуудыг цуглуулж эхэлсэн нь Jungkook 11-р сарын 04-нөөс хойш дахиж стрим хийхгүй гэсний дараахан түүний Японы Токио хотод байдаг Chrome Hearts store-ийн өмнө зогсож буй зураг цацагдсан. Гэтэл яг тэр үед нь Winter Японд SYNK: aeXIS Line World Tour-той байж таарсан гэх мэт.

Арван нэгдүгээр сарын 11-нд нэгэн Jungkook-тэй тун төстэй харагдах залуу нэгэн эмэгтэйн гараас хөтлөн гэр лүүгээ орж байгаа бичлэг томоохон шуугианыг дэгдээв. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар уг эмэгтэйг Winter хэмээн үзэж байгаа бол зарим нь өөр нэгэн алдартай жүжигчин, модел эмэгтэй хэмээн таамаглаж байна.

5. 2025 оны 12-р сар
Арван хоёрдугаар сарын 04-нд дахин шинэ үерхлийн цуурхал дэгдсэн нь Are You Sure?!-ийн шинэ улирал цацагдсантай холбоотой. Nate Pann дээр нэгэн фен Winter-ийн шивээстэй яг адилхан шивээсийг Jungkook хийлгэсэн байгаа зургийг тавьсан юм. Зарим хэрэглэгчид үүнийг худлаа гэж үзэж байгаа бол зарим нь Are You Sure?!-ийн хоёрдугаар ангийн 15:23 минутад шивээсийг Jungkook-ийн гаран дээр буйг олж харсан байна.

Энэхүү давхцал нь фенүүдийн дунд шуугиан тарьж өмнө нь анзаараагүй баримтуудыг дахин олж харахад хүргэжээ. Үүн дээр нэмээд SM Entertainment болон BigHit Music-ийн үерхлийн талаарх хариу бүр л гал дээр тос нэмсэн гэж хэлэхэд болно.
Өмнө нь 2021 онд BigHit Music Jungkook-ийг жүжигчин Lee Yu Bi-тэй нэр холбогдоход үгүйсгэж байсан бол яг л үүнтэй ижлээр өнгөрсөн жилийн арван хоёр сард Winter-ийг ENHYPEN-ий Jungwon-той үерхэж байгаа талаар мэдээ гарахад Winter шууд л үгүйсгэж байсан.
Арван хоёрдугаар сарын 05-ны өдөр Jungkook, Winter хоёрыг зургаан сард хамт явж байгааг нь харсан хэмээн найзтайгаа мессеж бичсэн screenshot мөн л viral болов. Мессежний агуулга нь “Би бүр төөрчихлөө. Өнгөрсөн бямба гарагт Jungkook, Winter хоёр манай манай дэлгүүрт хамтдаа ирсэн хаха. Хүмүүс энэ хоёрыг үерхэж байгаа гээд байх юм.”

Мөн Winter арван сард болсон фен уулзалтынхаа үеэр Jungkook-ийн шорт болон углаашийг өмссөн байсан хэмээн шүүмжлэгдсэн.

Ингээд ч үл барам, Karina-тай бичлэг хийж байхдаа Jungkook-ийн нэрийг дурдсан нь Winter-ийг шүүмжлэлд өртөхөд хүргэсэн байна. Бичлэгт тэд бие биеийнхээ юу хэлж буйг таадаг тоглоом тоглож байсан бөгөөд Winter Karina-ийн юу гэж хэлж байгааг таах ёстой байж. Karina амныхаа хайрцгаар хүний нэр хэлэхэд Winter шууд л ямар ч хүндлэлийн үг ашиглалгүй Jeon Jungkook хэмээн хэлсэн байгаа юм.
Эх сурвалж: Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!