Ddu du ddu du КПОП жагсаалтад ТЭРГҮҮЛСЭЭР


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2018-07-21

“BlackPink” хамтлагийн шинээр гаргасан дуу “Ddu du ddu du” нь саяхан “Youtube”- ын 24 цагийн дотор хамгийн олон үзэлттэй Солонгос дуугаар шалгарсан бөгөөд 24 цагийн дотор 36.2 сая хүн энэ дууны клипийг үзсэн байна. Өмнөх хамгийн олон үзэлттэй Солонгос дуу болох 2013 онд гарч байсан “PSY”-ийн “Gentleman” дуу 36 сая үзэлттэй байсан аж.

Солонгосын рекордыг эвдсэн “Ddu du ddu du” дуу 24 цагийн дотор хамгийн их үзэлттэй дууны хоёрдугаарт бичигдээд байгаа бөгөөд нэгдүгээрт “Taylor swift”-ын “Look what made me do” 43.2 сая үзэлттэй байна. Ингээд “BlackPink”-ийн “Ddu du ddu du”-г та бүхэнд хүргэж байна.

Манай Yolo Charts хэсгээс КПОП хит дуунуудыг сонсох боломжтой шүү.

#KPOP