

Зүүн бүсийн “Оpen parliament” оюутны хөтөлбөрт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас оролцогч МУИС, МУБИС, ШУТИС-ийн хууль эрхзүй, улстөрийн ангийн оюутнууд УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Э.Болормаа, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг нар оролцож парламент, бүлгийн үйл ажиллагааны талаар танилцуулав.
Зүүн бүсийн гурван аймгаас тус бүр 10 нийт 30 оюутан тойргийн гишүүдийнхээ ажлын албанд хоёр сарын хугацаанд хуваарилагдан ажиллаж, улс төр, парламентын туршлага судалж байгаа аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!