BTS-ийн Жин төрсөн өдрөө тохиолдуулан 100 сая вон хандивлалаа


Т.Номин | YOLO.MN
2025-12-04

Арванхоёрдугаар сарын 1-ний өглөө, K-pop хамтлаг BTS-ийн гишүүн Жин Пусан хотын Namgwang Нийгмийн Халамжийн Холбоонд 100 сая вон хандивлалаа. Энэхүү хандивыг төрсөн өдрөө угтан хийхээр төлөвлөсөн бөгөөд эмзэг давхаргын хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд болон хүүхдийн асрамжийн газрын төслүүдэд зориулах ажээ.

Namgwang Нийгмийн Халамжийн Холбооны зүгээс:

"80 жилийн ойгоо угтаж буй тус төвд маань утга учиртай дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархаж байна. Энэхүү хандив Пусаны хүүхэд, залуучуудад мөрөөдлөө биелүүлэхэд нь тус дэм болж, нийгмээс тусгаарлагдсан өрхүүдэд итгэл найдвар нь болох болно" гэж мэдэгджээ.

Энэхүү хандив нь хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх төслүүдийг дэмжихээс гадна, орон нутгийн нийгмийн халамжийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.

Эх сурвалж: Naver News

#JIN #BTS #Жин