ГИННЕСТ бүртгүүлэх Хэнтий аймгийн 2048 хүүхдийн барилдаан болно


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-09-12

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит анхдугаар барилдаан 2017 оны есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд болно.

Энэхүү "Үндэсний бөхийн 2048 хүүхдийн анхдугаар фестиваль"-ийг Монгол улсад анх удаа санаачлан явуулах гэж байгаа бөгөөд Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх зорилготой юм.

Тус фестивалийн хүрээнд 5-6 насны хүүхдүүдийн хоёр дох удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, 7-18 настай сурагчдын Хэнтий аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах билээ.

Фестивалийг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоо, Аймгийн Үндэсний бөхийн холбоо, Өсвөрийн бөхчүүдийн "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

#Хэнтий #Guinness #ChildWrestling #Festival