

Netflix-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” нэртэй нэвтрүүлэг хийхээр болжээ. Нэвтрүүлэгт Солонгосын багийн Ким Дунхён, Амотти нар оролцох бол Монголын багаас Б.Орхонбаяр, Э.Лхагва-Очир нар оролцох юм байна.
Welcome to Mongolia нь "Physical Asia" цувралын спин-офф бөгөөд энэ нь “Physical friendship travelogue” буюу нөхөрлөлийн аяллын тэмдэглэл юм.
Тус шоуны гол санаа нь Монголчууд Солонгос найзуудаа “гэртээ, Монголд” урьж буй явдал юм.
Нээлтийн хуваарь:
Цуврал нь 4 ангит бөгөөд 2 хэсгээр гарна.
Уг цувралаар Монголын уудам тал нутаг буюу байгалийн гайхамшиг, соёлын солилцоо, нөхөрсөг биеийн сорилтуудыг харуулна. Б.Орхонбаяр Монгол бөхийн өвлөн ирсэн онцгой бэлтгэлийн аргуудаас танилцуулах бол Э.Лхагва-Очир өөрийн хийсэн гэрийн хоолыг Солонгос багт амтлуулна.
Мөн бүхнийг гайхшруулах тусгай зочныг оролцуулахаар төлөвлөжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!