Олон улсын физикийн олимпиадаас манай сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
                
                
             
                        
                             
                    
                        
Олон улсын физикийн 55 дугаар олимпиад Франц улсын нийслэл Парис хотод 2025 оны 7 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, оролцсон бүх сурагчид маань медальт байранд шалгарсан сайхан амжилтыг үзүүллээ. 
Мөнгөн медаль авсан сурагчид:
	- Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ
- Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11-р анги МӨНГӨН МЕДАЛЬ
Хүрэл медаль авсан сурагчид:
	- Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ
- Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ
- Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ тус тус хүртлээ. 
Багийн ахлагч:
	- Г.Мөнхбаяр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор
- М.Отгонбаатар, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш
Дасгалжуулагч багш:
	- Ц.Гантөмөр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор
- Я.Мөнхсайхан, МУБИС-ийн багш, доктор
Ажиглагч багш:
	- Н.Оюунчимэг, НЕБ-ын 1-р сургуулийн багш
- Б.Булгамаа МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
- Г.Буянхишиг, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш