ФОТО: Хамгийн гунигтай 10 АНИМЭ №2


Б.Хишигжаргал | YOLO.MN
2017-11-29

Өмнө нь бид та бүхэндээ "Хамгийн гунигтай 10 АНИМЭ №1" мэдээллийг хүргэсэн билээ. Уншигчдын хүсэлтээр энэхүү мэдээллийн үргэлжлэл болгож "Хамгийн гунигтай 10 АНИМЭ №2"-ыг хүргэж байна.

1. КЛАННАД: ДАРААГИЙН ТҮҮХ (Clannad: After Story ) 2008

Товч танилцуулга: Кланнадийн дараах амьдрал. Окозаки Томояа бол урдаа тавьсан зорилгогүй, амьдралын идэвхгүй болсон хүү. Өдөр болгон хичээлдээ явж, хааяахан найзтайгаа цуг хичээлээ тасалж энгийн л нэгэн амьдралаар амьдарна. Нэгэн удаа сургуульдаа очих замдаа тэрээр Нагиса гэх охинтой таарчээ.

Бие нь өвдөн бүтэн жилийн чөлөө авсан тул ангийнхан нь төгсөж Нагиса ганцаараа, найз нөхөдгүй үлдсэн байна. Харин Томояа түүнд урмын үг хэлж сэтгэлийг нь сэргээн, хамтдаа олон хүмүүст тусалж эхэлнэ.

Ангийн тоо: 24


2. ГЭРЭЛТ ЦОХЫН БУЛШ (Grave of the Fireflies) 1988

Товч танилцуулга: Хэнийг ч уйлуулах чадалтай дайны эсрэг энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрүүд хүүхдүүд байх нь улам сэтгэл хөдөлгөм болгоно. Студио Гиблигийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн зүрх шимшрүүлэм энэхүү бүтээлийн үйл явдал дэлхийн хоёрдугаар дайнд Япон ялагдсаны дараахан өрнөдөг.

Ангийн тоо: 1


3. ТЭР ЦЭЦЭГ (Anohana) 2011

Товч танилцуулга: Хүүхэд насандаа үргэлж найзалж нөхөрлөж явсан хүүхдүүд найз Мэнмагаа алдсанаас хойш нэг нэгнийхээ өмнө буруутай мэт санагдан зай барьсаар холдож хөндийрчээ. Гэвч арван жилийн дараах нэгэн зун найзуудаа толгойлж явдаг байсан Жин Таны өмнө Мэнма гарч ирээд бүгд хамт байхдаа амласан тэр хүслээ биелүүлж өгөхийг гуйлаа.

Үүний улмаас Жин Тан шийдвэр гаргаж бүх найзуудаа дахин цуглуулахаар болно.

Ангийн тоо: 11


4. ТЭНГЭРИЙН ЭЛЧИЙН ЦОХИЛТ (Angel Beats) 2010

Товч танилцуулга: Отонаши үхлийн шалтгаанаа мэдэх гэж сэрнэ. Винтовтой Юүри гэх охин үхлийн дараах ертөнцөд өөрсдийгөө байгааг тайлбарласнаар Отонаши өөрийнхөө нэрнээс бусад зүйлийг санахгүй байгаагаа мэднэ. Юүри өөрийгөө Шинда сэкай сэнсэн (Үхлийн дараах ертөнцийн дайн)-ыг удирдаж , Тэнши гэгдэх охины эсрэг дайтахаа хэлнэ.

Тэншиг муу тал гэх Юүрид итгэлгүй Отонаши түүнтэй ярихыг оролддог ч түүний бодсоноор болдоггүй. Отонаши SSS-д нэгдэж , Тэншитэй тулалдахыг шийддэг ч яагаад ч юм өөрийгөө түүнд татагдаад байгааг олж мэднэ. Дурсамжаа сэргээж, Тэншитэй ойлголцох явцдаа тэр аажимдаа хойд насныхаа нууцуудыг олж мэднэ.

Ангийн тоо: 13


5. ХИЙСВЭР ДУРСАМЖ (Plastic Memories) 2015

Товч танилцуулга: Коллежийн элсэлтийн шалгалтад унасан, 18 настай Цүкаса Мизүгаки САЙ корпорацид ажлын байртай болдог. САЙ корпораци нь хүний сэтгэл хөдлөлтэй "Гифтиа" гэдэг андройд роботуудыг бүтээдэг бөгөөд Цүкасагийн ажилладаг салбар хугацаа нь дуусах гэж байгаа Гифтиануудыг сэргээдэг аж.

Гэтэл Цүкаса Исла хэмээх хүмүүст цай зөөхөөс өөр ажил хийж үзээгүй эмэгтэй Гифтиатай хамт ажиллах ёстой болсноор үйл явдал өрнөнө.

Ангийн тоо: 13


6. НАНА (Nana) 2006

Товч танилцуулга: Нэгэн өдөр Комацү Нана өөрийн найз залуу дээрээ очихоор Токио явах галт тэргэнд суун санаандгүй байдлаар "Black Stones" гэх хамтлагийн дуучин Осаки Нана гэх нэгэн эмэгтэйтэй тааралдан танилцана. Ингэснээр үйл явдал эхэлнэ.

Ангийн тоо: 47


7. ДӨРӨВДҮГЭЭР САР ДАХЬ ЧИНИЙ ХУДАЛ (Your Lie in April) 2014

Товч танилцуулга: Төгөлдөр хуурын гоц авъяастай хүү Арима Косэи тэмцээнд ялснаар хөгжимчид түүний нэрийг мэддэг болно. Гэхдээ түүний зөвлөх буюу ээж нь нас барсны дараа тэр тоглолтон дээр сэтгэл санааны гүн дарамтанд орж өөрийнхөө тоглох төгөлдөр хуурын дууг хэдий сайхан байсан ч, сонсохыг хүсэх хүсэлгүй болно.

Хэдий хоёр жил өнгөрсөн ч, Косэи төгөлдөр хуурандаа хүрэлгүй амьдралыг нэг л хэвийн байдлаар ямар нэг онцгой зүйлгүйгээр төсөөлж өнгөрөөсөн. Түүний амьдралыг нэгэн охин өөрчилнө.

Ангийн тоо: 22


8. ГЭРЭЛТ ЦОХЫН ОЙ РУУ (The Forest of the Firefly Lights) 2011

Товч танилцуулга: Хотарү гэгч бяцхан охин ойд явж байгаад төөрнө. Гэтэл Гин гэгч нэгэн залуухан хүү түүний өмнө гарч ирнэ. Харамсалтай нь Гин хүний биед хүрэх юм бол алга болох болно. Хотарү, Гин хоёр цаашид яах бол?

Ангийн тоо: 1


9. ЧИНИЙ НЭР (Your name) 2016

Товч танилцуулга: Мицүха Мияамизү бол хөдөөний ахлах сургуулийн охин бөгөөд түм түжигнэж бум бужигнасан Токио хотын нэгэн хүүгийн амьдралаар амьдрахыг хүсдэг. Харин Таки Тачибана бол хотын ахлах сургуулийн завгүй амьдралтай хүү ба цагийн ажлаа амжуулж, архитектурт мэргэшихийг хүсдэг.

Нэг өдөр Мицүха мөрөөдөж байсан шигээ Токиод амьдрахаар болдог боловч тэр Такигийн биед орсон байв! Харин Таки оронд нь Мицүхагийн даруухан хөдөөний амьдралын хэв маягт оржээ! Энэ хачирхалтай үзэгдлийн учрыг олохын тулд тэр хоёр нэг нэгнээ хайж эхэлдэг.

Ангийн тоо: 1


10. ТОКИОГИЙН 8.0 БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ ( Tokyo Magnitude 8.0) 2009

Товч танилцуулга: Токиод 8 баллын хүчтэй газар хөдлөлт болох ба эгч дүү хоёр хэрхэн амь тэмцэж буй тухай гарна.

Ангийн тоо: 11

#Sad #Anime№2