

Тэйлор Свифт болон түүний хамгийн дотнын найзууд түүнийг гэрлэх хүртэл дор хаяж гурваас дөрвөн аяллыг төлөвлөжээ.
Төлөвлөсөн байршлуудын зарим нь Свифтийн дуртай газрууд бөгөөд үүнд Нэшвилл (Теннессии), Нью-Йорк хот, Итали, Багамын арлууд багтаж байгаа аж.
Түүний дотны найзууд буюу гэрч охидын багт Селена Гомез, Жижи Хадид, Бриттани Махоумс нар багтсан бөгөөд тэд бүгд Свифттэй хамт тансаг амралтын аяллуудад оролцохоор зэхэж байна.
“Зорилго нь хөгжилдөх, амралтын өдрүүдийг хамт өнгөрөөх, амарч, дотно холбоогоо батжуулан явуулах юм” хэмээн эх сурвалж US Sun-д хэлжээ.
Page Six-ийн мэдээлснээр Келсийн ээж Донна Келсе ч бас энэ бүх төлөвлөгөөний багт орсон аж. 35 настай Свифтийн эдгээр хуримын өмнөх аяллууд ирэх саруудад болох төлөвтэй байгаа гэнэ.
Хоёр жил үерхсэний дараа наймдугаар сард сүй тавьсан Свифт болон Келсе нар хувийн арал дээр хуримаа хийх хувилбарыг авч үзэж байгаа гэнэ. Учир нь хосууд багийн хамт олон, бага насны найзууд, хөгжмийн салбарын найз нөхдөө урин ирүүлэхийн тулд зочдын жагсаалтаа тэлэхээр шийджээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!