Бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүллээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Боловсролын сайдын тушаалаар томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй  дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарчээ.

  • 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал,
  •  6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар явагдана.

Жич: Бага, дунд ангийн хичээл цахим долоо хоногийн хугацаа дуусмагц “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”- ийн дагуу амралтын улирал эхэлтэл  танхимаар явагдах  юм.

#сургууль