Англи хэл сурч буй хүмүүст хэрэг болох аппликейшнүүд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-09-16

Өнөөгийн нийгэмд “гадаад хэл” гэдэг ердийн нэг хэрэглээ болсон гэхэд хилсдэхгүй. Даяаршиж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд хүн бүр л гадаад  хэл суралцахыг эрмэлзэх болжээ. Бие дааж, эсвэл сургалтын төвд явах гэх мэтээр ямар ч аргаар хэл сурдаг болсон  энэ цаг үед та ч бас цаг төлөвлөлтөө зөв хийж, утсаа “зөв ашиглах” л үлдлээ. Хэрэгцээгүй өнгөрүүлдэг цаг хугацаагаа ашиглан эдгээр аппликейшнүүдийн тусламжтайгаар англи хэлээ сайжруулаарай.

1. Busuu
Энэхүү апп нь  3000 гаруй үгийн сантай ба таны мэдлэгийг шалгах тестүүдтэй.

2. Lingual.Ly
Lingual.Ly нь хэрэглэгчдэдээ тоглоомоор дамжуулан хэл сурахад нь тусалдаг. Мэдээж тоглоомыг тоглох явцдаа үгийн баялгаа нэмэгдүүлнэ.


3. MyWordBook
Үг цээжилнэ гэхээр л толгой чинь өвдөж байна уу? Тэгвэл энэ аппликейшнтэй байхад санаа зовох хэрэггүй боллоо. British Council болон Кембрижийн Их Сургуулийн хамтран  апп нь  хялбар аргаар үг  цээжлэхэд чинь туслах болно.



4. Conversation English
Харилцан яриаг уншиж, өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэх замаар таны унших чадварыг сайжруулна.


5. Grammar Up
20 төрлийн 1800 дүрмийн тесттэй энэхүү аппликейшнтэй байхад та дахиж дүрмийн тал дээр санаа зовох хэрэггүй боллоо л гэсэн үг. Хамгийн чухал нь өдөр бүр 10-20 минут зарцуулж дүрмийн дасгал хийх ба өөрийн алдсан дүрмийнхээ дэлгэрэнгүй тайлбарыг авах боломжтой. 

6. LingoDeer
Хүн бүр өөрийнхөө түвшнөөс эхлэн унших, сонсох, бичих чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь нэр  томьёо, дүрмүүдийг таниулах онцгой ач холбогдолтой аппликейшн юм. 

7. Beelinguapp
Энэ бол тийм ч түгээмэл тохиолддог аппликейшн биш. Учир нь таны унших чадварыг нэмэгдүүлэх, дуудлагаа сайжруулах боломж олгодгоороо онцлогтой. Үлгэр, мэдээ, өгүүллэг, аудио-ном гэх мэт янз бүрийн текстийг  дагаж унших буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар “karaoke-reading” хийх боломжтой. 

8.  ELSA speak
Англиар ярих чадвараа сайжруулмаар байна уу? Дэлхийн шилдэг багш нарын боловсруулсан ELSA speak аппликейшнийг санал болгоё. Өдөр бүр 10 минут зарцуулаад дуудлагаа сайжруулж,  англи хэлний өвөрмөц хэлц болон ярианы хэллэг сурч аваарай. 

#app