“Wicked: For Good” кино үзэгчдийн хүлээлтийг давж эхэллээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Universal Pictures-ийн бүтээл “Wicked” кино 2024 оны намар нээлтээ хийсэн эхний өдөртөө л 112.5 сая долларын ашиг олж, бокс оффисыг тэргүүлж байсан билээ. Энэхүү мюзикл төрлийн шидэт түүхийг шинэлэг байдлаар дэлгэцнээ амилуулсан кино үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан тул хоёрдугаар анги хэзээ гарах бол гэх хүлээлт нэлээдгүй байлаа.

Тэгвэл 2025 оны энэ сард “Wicked: For Good” нэртэй хоёрдугаар анги дэлхий дахинаа нээлтээ хийлээ. Нээлтийн эхний өдрүүдэд Хойд Америкийн 4,115 кино театрт нийт 150 сая долларын орлого олж, боксын жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй эхний ангийн орлогын амжилтыг давж эхлэв. Ингэснээр “Wicked: For Good” нь түүхэн дэх хамгийн том нээлт хийсэн Broadway adaptation(жүжгийг кино болгож шинэчлэн бүтээгдсэн хувилбар)-ын бүтээл болов.

Энэ кинонд ямар үйл явдал өрнөх вэ?

Энэхүү хоёрдугаар хэсэгт Озыг бүхэлд нь хөдөлгөөнд оруулах томоохон үйл явдлууд өрнөнө. Киноны эсрэг дүрүүд болох Шидтэн болон Мадаме Морибэл хоёр Озын бүх хүмүүсийг Элфаба бол аюултай, муу хүн гэж итгүүлэхийн тулд хуурамч мэдээлэл түгээж, олон нийтийн айдсыг ашиглан өөрсдийн эрх мэдлийг баталгаажуулахыг оролдоно.

Харин Глинда үзэгчдийн хайртай дүрээ үргэлжлүүлэн анх удаа жинхэнэ удирдагчийн хариуцлага, найзынхаа хувь тавиланг хүлээн зөвшөөрөх, үнэн ба худлын дундах хатуу сонголттой тулгарна.  Ийнхүү кино цааш адал явдлаар дүүрэн үргэлжилнэ.

Олон улсад “Wicked: For Good” 76 сая доллар цуглуулж, дэлхийн нийт орлого 226 сая долларт хүрсэн нь тайзны мюзикл киноны хувьд хамгийн том олон улсын нээлт болж байна. Энэ амжилт нь одоогоор анхны ангийн нээлтээ хийсний дараах ижил хоногт олж байсан164.2 сая гэх орлогыг давсан үзүүлэлт юм.

Сүүлийн долоо хоногуудад томоохон кино нээлт бараг гараагүй байсан тул “Wicked: For Good” ихэд олны анхааралд байна. Удахгүй гарах Disney-ийн “Zootopia 2” болон “Avatar: Fire and Ash” зэрэг бүтээлүүд амжилт олж магадгүй ч  кино шинжээч Пол Дергарабедя хэлснээр “’Wicked: For Good-ийн амжилт жилийн сүүлийн хагаст хүчтэй эрчээ авч эхэлнэ Энэ хурдаараа жилийн турш үргэлжилнэ.” гэж байлаа.

Эх сурвалж: Variety

#Wicked: For Good