Энэ намар тренд болох охидын ШИЛДЭГ 9 ХУВЦАС


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-09-22

Зун цаг дуусч шарлах моддын навчистай цуг намрын улирал хаяанд иржээ. Хүн бүрийн ажил сургууль эхлэх энэ л өдрүүдэд загварлаг, өөртөө итгэлтэй алхах сайхан биш гэж үү?

Хүн бүрийн дотор нууцхан оршдог хүсэл бол яахын аргагүй загварлаг хувцаслах. Гэвч та энэ намар юу өмсөхөө хараахан  мэдэхгүй байна уу? Эсвэл намрын улиралд өмсөх хувцасаа бэлдэх гэж байна уу? Тэгвэл та бүхэндээ тренд болох хаана ч өмссөн загварлаг харагдах 9 хувцсыг танилцуулж байна.

“Моод эргэдэг” гэх үгийг сонсож байсан уу? Орчин үеийн загварын чиг хандлага хурдацтайгаар өсөж буй энэ үед 90-ээд оны хэв маяг эргэн ирлээ. Ирж буй намрын өдрүүдэд хувцаслах чиг хандлагаа өөрчлөөд үзээрэй. Доорх загварын хувцаснууд шүүгээний буланд тань байгаа гэдэгт итгэлтэй байна.

Cargo Pants

Яах аргагүй он гарснаас хойших хамгийн эрэлттэй байгаа өмдний загвар cargo pants!

Still чокер

Хар нарийхан чокер хувцаслалтад илүү өнгө нэмдгийг мэдэх үү? Даавуун, гоёл чимэглэлтэй өнгө өнгийн чокерийг эхэндээ шивээс мэт харагддаг байсан учир зүүдэг байсан ч орчин үед хүзүүгээ онцолж харуулах болон хувцаслалтаа илүү тодотгохын тулд зүүх болжээ.

Цагариган ээмэг

Хаа сайгүй бөгж хэлбэртэй ээмэг зүүсэн охид, бүсгүйчүүдтэй тааралдах цаг үе эргэн ирлээ. Хамгийн гол дүрэм нь ээмэг том байх тусам чамайг тодотгож харуулна гэдгийг мартав аа. Сонирхуулан хэлэхэд жижиг хэлбэрийн цагариган ээмэг илүү классик харагдуулдаг юм шүү.

Топ

Дулаахан өдрүүдэд энгийн хэр нь дэгжин хувцаслахыг хүсвэл пудволкны оронд топыг сонгоорой. Өөрт байгаа жинс, сул өмдтэйгөө хослуулан өмсвөл биеийн харьцаа 1/3 болж илүү гоолиг, загварлаг дүр төрхийг бүрдүүлж чадна.

Том үсний боолт

Нарийн резинээс илүү том боолтууд ганган хээнцэр харагдуулдаг шүү. 

Converse, martens

Зузаан ултай martens-аар намрын имиджээ бүрдүүлээрэй. Минималист хэв маягийг бүрдүүлэхийг хүсвэл converse-оо гаргаад өмсөхөд л хангалттай.

Хип хоп 

Нэвсгэр, сул, том өмд цамц өмсдөггүй хүн байдаг болов уу? Дэлгүүр гарах, хогоо асгахдаа бариу хувцастай лав гарахгүй байх. Энэхүү хувцаслалт нь биеийн харьцааг 2/3 болгодог учир мэдээж загварлаг харагдуулна.

Этгээд 

90-ээд онд уранхай жинс, дөрвөлжин хэлбэрийн цамц, олон давхар хувцас зэргийг этгээд загвараар тооцдог байсан бол орчин үед хэрхэн өөрчлөгдсөнийг харуулаарай залуусаа!

Үсээ орхиж болохгүй!

Тухайн үед дуучид, жүжигчдийг даган үс засалтаа байнга өөрчилдөг байсан. Үсэндээ илүү өнгө нэмж харагдуулахын гол нууц нь том боолт, өнгө өнгийн хавчаар, тод өнгийн сортой үс зэргийг хэрэглэх юм шүү.

Эх сурвалж: thetrendspotter.net

#Загвар #Тренд