"BTS ирэх жил 65 тоглолт хийх төлөвлөгөөтэй" гэх мэдээлэл шүүмжлэл дагууллаа


Т.Онон | YOLO.MN
2025-10-28

Саяхан олон улсын хэвлэлүүд BTS хамтлаг цэргийн албаа дуусгасныхаа дараа шинэ цомог гаргаж, дараа нь дэлхийн хэмжээний аялан тоглолт хийхээр бэлтгэж байна гэж мэдээлжээ.

Bloomberg-ийн мэдээлснээр BTS ирэх жил дэлхий даяар 65 тоглолт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнээс 30 гаруй нь АНУ-д болохоор төлөвлөгдөж байгаа аж.

Suga өнгөрсөн 6-р сард цэргээс халагдсанаас хойш хамтлаг шинэ цомог дээр ажиллаж байгаа гэнэ. Энэ шинэ цомог нь сүүлийн зургаан жилийн дараах анхны хамтын бүтээл байх бөгөөд ирэх оны 3-р сарын сүүлээр гарахаар төлөвлөгдөж байна.

BTS нь 2020 онд COVID-19 цар тахлын улмаас дэлхийн аялан тоглолтоо цуцалж байсан бол 2021–2022 оны хооронд дөрвөн хотод нийт 12 тоглолт хийсэн юм. Тэдний долоон гишүүнтэй хамгийн сүүлийн хамтлагийн тоглолт 2022 оны 4-р сард Лас Вегаст болсон билээ.

Дэлхийн аялан тоглолтод Солонгос фенүүд сэтгэл дундуур байна.

K-netizens-ийн сэтгэгдлүүдээс:

“Тэднийг Солонгост бараг харахгүй юм байна даа…”

“Энэ аялан тоглолтын дараа хамтлаг тарж магадгүй... 65 тоглолт гэдэг дэндүү их.”

“Ийм олон тоглолт хийвэл эрч хүчээ барна, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.”

“30 тоглолт нь АНУ-д болох юм бол тэд бүр Америкт л амьдрах нь дээ.”

Big Hit Music албан ёсоор дараах хариуг өгсөн байна:

“Дэлхийн аялан тоглолтын тов одоогоор шийдэгдээгүй байна.”

#BTS